Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг саатуулжээ

Нийтэлсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас саатуулсан байна. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Д.Ариунболд нь 2016-2018 оны хооронд тус компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар баривчилсан байж болзошгүй аж.

Эргэн сануулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнийг хуулийн байгууллагаар шалгахаар болсон гэх мэдээлэл ч цацагдаж байв.

Exit mobile version