Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Холливүүдийн жүжигчин Том Круз сансрын уудамд кино бүтээхээр NASA-тай хамтран ажиллаж эхэлжээ

Нийтэлсэн

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA жүжигчин Том Крузтэй хамтран сансарт зургийг нь авсан анхны киног бүтээхээр ажиллаж эхэлснээ өчигдөр зарлажээ.

NASA-гийн захирал Жим Брайденстайн “Сансарт зургийг нь авах кино бүтээл дээр Том Крузтэй хамтран ажиллаж байгаадаа NASA баяртай байна. NASA-гийн амбицтай төлөвлөгөөг бодитой хэрэгжүүлэх шинэ үеийн инженер, судлаачдыг бэлдэхэд кино урлаг чухал үүрэгтэй” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Одоо 57 настай Холливүүдийн од Том Круз хүнд хэцүү үзэгдэлтэй кино бүтээлд өөрийн хүчийг сорих дуртайгаараа алдартай нэгэн.

Тухайлбал тэр удахгүй дэлгэцэнд гарах “Top Gun: Maverick” кинонд сөнөөгч онгоц жолооддог бол 2015 оны “Misson: Impossible Rogue Nation” бүтээл дээр нисэж буй онгоцноос зүүгдэж, “Mission: Impossible Ghost Protocol” дээр Дубай хотод оршдог дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн хананд авирдаг юм.

Крузийн сүүлийн бүтээл “Mission: Impossible 7”-ын зургийг хоёрдугаар сард Италид авах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байгаа.

NASA-тай хамтран бүтээх кинонд Илон Маскийн SpaceX компани оролцоно гэсэн мэдээлэл байна. Учир нь тус компани энэ сарын сүүлээр NASA-гийн сансрын нисгэгчийг олон жилийн дараа анх удаа АНУ-ын нутаг дэвсгэрээс тойрог замд хүргэх гэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана