Covid-19

“Pfizer” компани “COVID-19”-ийн халдварын эсрэг вакцинаа хүн дээр туршиж эхэллээ

Нийтэлсэн

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 3.7 сая (3,725,775), нас барсан 258,2 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин 1.2 сая гаруй хүн эдгэрчээ.

“Pfizer” компани АНУ-д “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдэд туршилтын вакцинаа туршиж эхлээд байна. Шинэ вакцин гаргаж авахад шаардагддаг хугацааг богиносгохоор ажиллаж байгаа юм. Одоогоор “Pfizer”-ээс гадна “BioNTech”, “Johnson & Johnson”, “Moderna” зэрэг компаниуд 2021-2022 он гэхэд үр дүнтэй вакцин гарган авахаар ажиллаж байна. Үүний дотор “Moderna” болон “CanSino Biologics”, Бээжингийн Биотехнологийн Институт, “Inovio Pharmaceuticals” зэрэг байгууллагууд хүн дээрх туршилтаа эхлүүлээд байгаа аж.

Мөн биотехнологийн “Regeneron” компани эсрэг биеийн эмчилгээ энэ намар гэхэд бэлэн болох магадлалтай гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Gilead” компани “COVID-19”-ийн халдвар эмчлэгдэх хугацааг богиносгох нөлөөтэй “Remdesivir” эмийг дэлхийн хэмжээнд нэвтрүүлэхийн тулд үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд салбартаа тэргүүлэгч компаниудтай хэлэлцээ хийж байгаа ажээ. Тус компани 2022 он хүртэл Европ, Азийн хөгжиж буй орнуудад зориулж эмээ үйлдвэрлэхийг зорьж байна.

Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Bloombergtv.mn

Exit mobile version