Бидэнтэй нэгд

Дэлхий

АНУ, Хятад, Европын харилцаа ээдрээтэй байдалд оржээ

Нийтэлсэн

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө зургаахан сарын хугацаа үлдээд байгаа билээ. Коронавируст цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг тэр чигээрээ доройтож байна. Цагаан ордон болон Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн тархалтыг барьж чадаагүй хэмээн Хятадыг буруутгах нь нэмэгдсээр байна. Түүнчлэн гадаадын холбоотнууддаа ч мөн уриалж эхлээд байгаа аж.

Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Миний бодлоор Хятад улс алдаа хийсэн. Коронавирусийг гал гэж бодъё. Тэд эхлээд нуун далдлах гэж оролдсон. Дараа нь унтраах гэж оролдсон. Гэхдээ тэд унтрааж чадаагүй” хэмээн хэлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтнууд гадаадын бусад холбоотнуудтайгаа Хятад улс хэрхэн вирусийн талаар үнэнийг нуун дарагдуулах гэж оролдсон бэ гэх асуудлыг хамтын байдлаар шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн хэмээн найдвартай эх сурвалж мэдээлснийг CNN дамжуулжээ.

Бээжинтэй эдийн засгийн хувьд илүү зөөлөн харилцааг эрхэмлэдэг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Хятадтай харьцахдаа хатуу байр суурь баримталж эхэллээ.

Гэхдээ Трамптай ярилцсан Европын зарим удирдагчид Хятадтай сөргөлдөхөөс болгоомжилж байгаагаа илэрхийлснийг ч эх сурвалж мэдээлсэн байна.

Цагаан ордонд яригдаж буй хариу арга хэмжээнүүдийн дунд Хятадын бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах, Хятадыг бүрэн эрхт халдашгүй байдалд нөлөөлөх, цаашлаад Хятадын харилцаа холбооны компаниудын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого нуугдаж буй гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин албаны хүмүүс үүнийг үгүйсгэж байгаа юм.

Трампад зөвлөж байгаа гол хүн нь түүний ойрын зөвлөх, хүргэн Жаред Кушнер юм. Шинжээчдийн үзэж буйгаар Кушнерийн гол санаа нь цар тахлын хариуцлагыг Хятадад тохсоноор Трампын байр суурийг хамгаална гэж үзэж байна гэжээ.

ТРАМП ШИ ЖИНПИНЭЭС “БОЛГООМЖИЛЖ” БАЙНА

Хэдий Трамп Хятадын эсрэг мэдэгдэл хийсээр байгаа ч тус улсын тэргүүн Ши Жинпиньтэй хувийн харилцаагаа сүйтгэхээс болгоомжилж, түүнийг шууд шүүмжлэлгүй тойрсоор байна. Трампын бизнесийн зарим түншүүд нь түүнд Хятадын эсрэг арга хэмжээ авах нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд хохирол учруулж болзошгүйг анхааруулсан гэнэ.

Гэхдээ л Трамп Хятад руу бурууг чиглүүлсээр байгаа нь улс төрийн хувьд зорилготой. Өнгөрсөн сард АНУ даяар явуулсан санал асуулгаар Америкчуудын гуравны хоёр нь Хятадын талаар таагүй үзэл бодолтой байдаг гэх үр дүн гарчээ. Ялангуяа Бүгд Найрамдахчуудын хамгийн найдвар тээж буй тойргуудын сонгогчид ийм үзэл бодолтой байгааг ч уг судалгаанаас харж болох нь.

ЕВРОП ХЭНИЙХ НЬ ТАЛД ЗОГСОХ ВЭ?

Эхлээд цөөн хэдэн таамаглал, цөөн хэдэн баримтыг авч үзье. Ардчилсан дэлхийн хүчирхэг гүрэн болох Америкийг өнөө үед нарцист Ерөнхийлөгч удирдаж байна. Хэт өөрийнхөөрөө, заримдаа бүдүүлэг, хувирамтгай шинж чанартай, хааяа үнэхээр мэдрэмжгүй байдал гаргадаг түүнийг Америкчуудын тэн хагас нь, Европчуудын дөрөвний гурав нь үл хүндэтгэдэг.

Гэсэн хэдий ч, сайн зөвлөхүүдийн ачаар энэ Ерөнхийлөгч санамсаргүй байдлаар зөв шийдвэр гаргаж чадсан. Тэрбээр АНУ-ын эдийн засгийг тогтворжуулахын тулд татвараа бууруулж, Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзаж, Израилийг дэмжиж, НАТО-гийн санхүүжилтийг нэмэгдүүлж Европт сүрийг үзүүлж, ДЭМБ-ыг “дарамталж” чадлаа.

Харин нөгөө талаар Хятад бол ардчилсан бус, улс орон нь удирдагчдынхаа хяналтанд байдаг, мэдрэмжтэй, нэгдмэл, тууштай зан чанартай хүн гэж хэлж болно.

Энэ эсрэг тэсрэг хоёр гүрэн нэг замаар алхахгүй нь тодорхой болсон. Харин Европ хоёуланг нь дагах боломжгүй, аль нэгийг нь сонгох сорилттой тулгарч байна. Дайсны найз удалгүй өөрийн дайсан болдог. Тухайлбал Герман улс.  Хэрэв Герман “5G” дэд бүтцийг “Huawei”-тай хамтран өргөжүүлэхээр шийдсэн бол энэ нь трансатлантын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Америк Германд итгэхээ болих тул энэ нь эргэлтийн цэг болно. Түүнчлэн Итали хятадтай хамтран “Шинэ торгоны зам”-ыг бүтээхээр зэхэж байгаа. Энэ мэтээр Европын орнууд Хятадтай эдийн засаг худалдааны салбарт түншилж эхлээд байгаа билээ.  Гэхдээ уламжлалт холбоотноо сонгох  уу, шинэ холбоотноо гэх үү эсвэл бүр аль алийг нь хослуулах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: CNN, BUSINESS INSIDER

CGTN мэдээ1 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр1 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол1 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм1 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг1 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер2 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр2 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент2 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий2 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий20 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий20 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм21 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий1 өдөр өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх