Нийгэм

Монгол Улсад хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодийн хүчирхийлэлд өртдөг гэв

Нийтэлсэн

Ёс суртахууны байдал алдагдахын хэрээр айл бүрийн аз жаргал цаашлаад улс орны хөгжил сааран доголдох. Иргэд архинд шимтэх, ажил хөдөлмөрт шамдахгүй байх, албан тушаалтнууд авлига хээл хахуульд автах ердийн үзэгдэл болоод байгаа учраас хүүхдийг цэцэрлэгээс нь эхлэн ёс зүйн хүмүүжил, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч авч үзэж байгаа юм гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын гишүүд УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн ёсзүйн хүмүүжилтэй холбоотой хуулийн төсөл боловсруулжээ.

Тэрбээр “Монгол Улсад 10 хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртдөг. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байна. Бид хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн мөртлөө сүүлийн үед гаднын соёлд хэт их  автаж, туйлширч, хуулбарласнаар монгол хүний ёс суртахууны байдал маш хурдацтай доройтож байна. Хүн хүнийгээ яраглах, тамлан зовоох ёс зүйгүй байдал хаанаас гараад ирэв. Ардчиллын зах зээлд дэндүү орсноос шалтгаалж байна.

Ёс суртахууны байдал алдагдахын хэрээр айл бүрийн аз жаргал цаашлаад улс орны хөгжил сааран доголдох. Иргэд архинд шимтэх, ажил хөдөлмөрт шамдахгүй байх, албан тушаалтнууд авлига хээл хахуульд автах ердийн үзэгдэл болоод байгаа учраас хүүхдийг цэцэрлэгээс нь эхлэн ёс зүйн хүмүүжил, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч авч үзэж байгаа юм. Энэ асуудлыг хуульчилж өгөхгүй бол болохгүй нь. Эхлээд хүн ажилсаг байх ёстой. Ажилсаг хүн хариуцлагатай, хариуцлагатай хүн ёс суртахуунтай. Ёс суртахуунтай хүн шударга байдаг. Түүнээс биш ёс суртахуунгүй хүнээс шударга байдлыг хүсээд үр дүнд хүрэхгүй. Иймээс олон эрдэнтэдтэй уулзаж, хамтран ажиллаж хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.

Exit mobile version