Бидэнтэй нэгд

Улс төр

Р.Саруул: Сошиал орчинд эх сурвалжгүй тархсан мэдээллээр МАН-ын нэр хүндэд халдахыг завдлаа

Нийтэлсэн

МАН  УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж, 15 тэрбум төгрөгийн  зардал бүхий судалгаа хийж байна гэх мэдээлэл  цахим орчинд тархсантай холбоотойгоор    өөрийгөө хуульч гэж танилцуулсан  Амгаланбаатар гэгч өчигдөр АТГ-т хандлаа. МАН тойргийн судалгаа хийхийн тулд гишүүдээсээ мөнгө татсан уу, сонгуулийн зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ.  Энэ талаар  МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа.

-МАН нэр дэвшигчдээсээ мөнгө татаж, тойргийн судалгаа хийлгэсэн. Улмаар сонгуулийн зардлаа босгож байна гэж үзээд  нэгэн хуульч  АТГ-т хандлаа.   Судалгаа хийх нэрээр  нэр дэвшигчдээс мөнгө татсан зүйл бий юү. Хуулийн байгууллагад өгч шалгуулах хэмжээний асуудал мөн эсэхэд та тайлбар өгнө үү?

Юуны өмнө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, бусдын бусармаг үйл ажиллагаанд татан оролцож, ашиглагдаж байгаа иргэн төдийгүй хуульчийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. МАН УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж нийт 15 тэрбум төгрөгийн өртөг зардал бүхий судалгаа хийсэн зүйл огт байхгүй.  Судалгааны зардал цуглуулж байна гэх  намын ажил хэргийн нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй, илт худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор бидний зүгээс хууль, хяналтын байгууллагад нь албан ёсоор шалгуулж байгаа.

-Тэгэхээр МАН нэр дэвшигчдээс ямар ч байдлаар мөнгө хураагаагүй гэсэн үг үү?

Нэгдүгээрт, МАН нэр дэвшихээр горилж буй хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө хураасан зүйл байхгүй. Хоёрдугаарт хуульч хүн гэхэд эргэлзээтэй тайлбар өгч байгаа харагдлаа. Адаглаад ямар хуулийн  хэддүгээр зүйл, заалтаар АТГ-т  хандаж байгаа нь тодорхой бус.  Мөн  ҮАГ, СЕХ-ноос баталсан нэг тойрогт дунджаар 400-500 сая төгрөг зарцуулах зардлыг МАН хэрхэн яаж босгох гэж байгаа нь ойлгомжгүй  байна гэж ярьсан. Гэтэл МАН ээлжит сонгуульд оролцох батламжаа хэдхэн хоногийн өмнө СЕХ-ноос гардаж авсан. Тэр өдөр  МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар  албан ёсны байр суурь илэрхийлсэн.  Хуульч хүн гэхэд хуулийн мэдлэг хомс байна. УИХ-Сонгуулийн тухай хуульд  сонгуулийн зардлыг хэрхэн, яаж босгох талаар тодорхой заасан байдаг. Энэ нь хандив. Иргэнээс тав,  хуулийн этгээдээс  20  хүртэлх сая төгрөгийг нэг удаа хандиваар авч болно гэж заасан. Тиймээс У.Хүрэлсүхийн мэдэгдсэнчлэн МАН хуулиар зөвшөөрсөн хүрээнд сонгуулийн санхүүжилтээ босгоно гэдгийг илэрхийлчихсэн.

-МАН судалгаа хийх зорилгоор нэр дэвшигчдээс 50 сая төгрөг татсан гэх мэдээлэлтэй холбоотой жагсаалтад үндэслэн хуулийн байгууллагад хандлаа.  Үүнийг хэрхэн ойлгох вэ?

-Сошиал орчинд тархсан буюу анхдагч эх сурвалжгүй,  зориуд зохиомлоор хуулийн этгээдийг буюу МАН-ын нэр төрд халдсан байж болзошгүй мэдээ, мэдээлэлд үндэслэсэнд харамсаж байна. Хуульч хүн гэхэд асуудалд дэндүү хөнгөн хуймгай хандлаа. Ер нь   сонгууль дөхсөн энэ   өдрүүдэд  МАН улс төрд зөв зүйтэй хэмжээ хязгаар тогтоох гэсэн хандлагын эсрэг зарим улс төрийн нам бусармаг, худал гүжир гүтгэлэгтээ хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулж байсан бол эцэстээ  хуульчдыг оролцуулж  байгаа нь туйлын харамсалтай байна. Үүнд олон зуун саяын асуудал яригдаад байгаа зарим улс төрийн нам хүчин бий. Энэ бол иргэний сонгох сонгогдох эрх чөлөөг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхсан  гэмт хэргийн   шинжтэй байж болзошгүй үйлдэл байталх энэ талаар тухайн улс төрийн хүчин дарга, гишүүд нь ил далд яриад байхад энэ асуудлыг шалгуулахаар дуугараагүй мөртлөө   хуульчийн өөрийнх нь хэлж байгаагаар сошиал орчинд гарсан эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийн мөрөөр Монгол Улсын улс төрийн ууган хүчний нэр хүндэд халдах гэж оролдож байгаад харамсаж байна. Яахав тухайн хуульч өөрийн санал  санаачилгаар биш МАН-ын зүгээс улс төрд тогтоох гээд байгаа зөв жишгийг няцаах гэсэн, хуучин гаж тогтолцоог авч үлдэх гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагааны золиос болж байж магадгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл, эд нар эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагыг бусармаг үйл ажиллагаандаа татан оролцуулж байсан бол хуульчдыг хүртэл татан оролцуулж байна шүү дээ. Дахин хэлэхэд, МАН хуульд заасан хэмжээ хязгаараас давуулж, хуульд заасныг зөрчиж хандив татвар цуглуулсан асуудал огт байхгүй.    Судалгааны зардал гэж яриад байгаа 15 тэрбум бол  сошиал орчинд зохион байгуулалттайгаар тарааж байгаа, МАН-ын нэр төрд халдах гэсэн оролдлого. Тийм ч учраас МАН хууль хяналтын байгууллагад хандсан,  шалгуулж байгааг албан ёсоор хэлье.

Сонгууль зохион байгуулахад заавал зардал гарна.  Нэр дэвшигчдээс татаас авахгүйгээр санхүүжилтээ яаж босгох гээд байгаа юм бэ  гээд байгаа шүү дээ?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн  оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.  Энэ хуулийн наймдугаар бүлэгт сонгуулийн  зардлыг хэрхэн босгох, бүрдүүлэх талаар тодорхой заасан. Тодруулбал, сонгуулийн зардлыг намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, хандив гэсэн үндсэн гурван эх үүсвэрээс бүрддэг. МАН-ын дарга  энэ  тухайд албан ёсны мэдэгдэл хийснийг та бүхэн санаж байгаа байх.  Хуулиар тогтоосны дагуу буюу УИХ-ын сонгуульд  оролцохоор бүртгүүлсэн улс төрийн намууд сонгуулийн зардлын дансаа нээгээд, түүнд орлогоо төвлөрүүлэх эрх нь нээгдчихсэн.   Тийм ч учраас МАН  хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд буюу УИХ-ын сонгуулийн тухай  хуулийн  54.1-д заасанчлан иргэн тав, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийг хандиваар өгч болдгийн дагуу сонгуулийн зардлаа босгоно. Энэ бол хуулиар хүлээн зөвшөөрсөн хэмжээ, хязгаар.

-Хуульч хүний хувьд үндэслэлгүй мэдээлд тулгуурлаж, хөнгөн хандлаа гэж байна. Тэгэхээр үүний цаана сонгууль угтсан улс төр өрнөөд байна гэсэн үг үү?

-Бид бодохдоо энэ хуульч өөрийн санал санаачилгаар бус МАН-аас  улс төрийн сонгуультай  холбоотойгоор зөв жишиг тогтоох гэсэн манлайллыг няцаах гэсэн бүлэг этгээдийн бусармаг үйл ажиллагаанд орж, ашиглагдаж байна уу л гэж харж байна. Түүнээс хуульч хүн хуулийн байгууллагад хандахдаа сошиал орчинд, ямар ч эх сурвалжгүйгээр тархсан мэдээллийн дагуу арай ч асуудалд ингэж хөнгөн хандмааргүй юм.

-Амгаланбаатар хуульч АТГ-т хандахдаа АН-ын 100 саяыг ил тод байгаа учраас зөв зүйтэй гэж тодотгосон. Гэтэл бусад хуульч өөр тайлбар хийдэг. Энэ тухайд та  харин ямар дүгнэлт хийх вэ. 100 саяыг хурааж буй энэ үйлдэл хуулийн дагуух ажиллагаа мөн үү?

-Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний баталгаатай эдлэхээр заасан үндсэн эрх, эрх чөлөө гэж бий. Үүнд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх гэж байдаг. Мөн үүнтэй холбоотой Үндсэн хуулийн 14.2-т хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан. Энэ зүйл, заалтыг хамгаалахын тулд төрийн бодлогын хэмжээнд Эрүүгийн хуулийн 14.1-д ялгаварлан гадуурхахтай холбоотой гэмт хэргийг тодорхойлон хуульчилж өгсөн.  Тодруулбал, хүнийг боловсрол мэдлэг, яс үндэс, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж, үндсэн эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан.  Тэгэхээр АН-ын явуулж буй ажиллагаа нь наанадаж Дорж Дондог  хоёрт Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөгөө мөнгөөр худалдаж ав гэж тулгаж байна шүү дээ. Дорж 100 сая төгрөггүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг нь хаачихаж байгаа юм. Энэ  асуудалд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллаж байгаа болов уу гэж итгэж байна.  АН бол 100 саяыг хурааж байгаагаа ил тодоор зарлаад яриад байгаа. Үүнийгээ дэнчин, татвар, хандив  гэх зэргээр янз бүрээр л яриад байгаа юм. Гэтэл дэнчин гэдэг ойлголт хуульд байхгүй. Хандив гэвэл Улс төрийн намын тухай хуульд энэ талаар тодорхой заасныг дээр хэлсэн. Иргэн, хуулийн этгээд тухайн улс төрийн хүчинд хандивыг жилдээ хоёроос илүүгүй удаа өгөх зохицуулалттай.

Нөгөө талаас  АН-аас 100 саяыг тушаасан горилогч цөөнгүй бий.  Энэ мөнгийг хэрхэн босгосон талаар ч ярьж эхэлсэн.  Найзуудтайгаа хоол идэж сууж байгаад 100 саяыг босгосон хүн байхад уяач найзуудаасаа авчихсан ч хүн байна. Гэтэл СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулсны дараа хандив  цуглуулж эхлэх заалттай. Тэгэхээр АН-аас горилогчид ч бас хууль зөрчөөд байх шиг?

-Ер нь Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг  хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Энэ эрх шүүхэд бий. Одоохондоо энэ тухайд шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас баттай хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Сонгуулийн тухай  хуулиар нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүлсний дараа хандивын дансаа нээх ёстой байдаг. Тухайн дансанд хувь хүн тав, хуулийн этгээд 20 сая төгрөг л хандивлах боломжтой. Гэтэл нэр дэвшигчид тодроогүй, хандивын дансаа нээгээгүй үед хуульд төдийлөн нийцэхгүй харагдаад байгаа юм. Ерөнхий агуулгаараа хуульд  төдийлөн нийцэхгүй ажиллагаа л даа. Хамгийн гол нь Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Энэ баримт бичигт нийцүүлэхгүйгээр 100 сая төгрөгтэй бол АН-аас нэр дэвш, үгүй бол цаашаа гэж байгаа нь   цэвэр Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 14.1-д заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

М.Өнөржаргал

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа