Эдийн засаг

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн ₮1.7 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ганбямбын Дөлгөөнийг томиллоо.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн юм.

Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ.

Боловсрол, мэргэжил

  • 2013-2015 Люксенбүргийн их сургууль – Банк, санхүүгийн магистр
  • 2004-2008 МУИС-ОУХС – ОУ-ын эдийн засагч бакалавр

Ажилласан байдал

  • 2018-2020 Төрийн банкны гүйцэтгэх захирал
  • 2016-2018 Монгол Улсын Хөгжлийн банк – Дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирал
  • 2015-2016 Монгол банкны Хянан шалгалтын газар – Ахлах хянан шалгагч
  • 2014-2015 Люксенбургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын сан – Шинжээч
  • 2010-2013 Монгол банкны Хянан шалгалтын газар – Хянан шалгагч
  • 2008-2010 Монгол банкны Бүртгэл хэлтэс – Нягтлан бодогч

Г.Дөлгөөнийг УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү гэдгээр нь хүмүүс мэддэг. Түүний  АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Энэхүү мэдүүлэг нь 2018 оны байдлаар бөгөөд жилийн орлого нь 247 сая, 1.7 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай, 113 сая төгрөгөөр үнэлэх автомашинтай, 169 сая төгрөгийн үнэ бүхий мал, 354 сая төгрөгийн хадгаламж, 161 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ.

Exit mobile version