Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Монголын паралимпийн тамирчид Японд бэлтгэлээ хийсээр байна

Нийтэлсэн

Монголын паралимпийн тамирчид өнгөрөгч хоёрдугаар сард Япон улсад паралимпийн наадмын бэлтгэлээ базаах гэж ирсэн боловч цар тахлын улмаас нутаг буцаж чадахааргүй байдалд хүрчээ. Нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй паралимпийн багийн гишүүд өдгөө Японы төв хэсгийн Яайзү хотод сараас илүү хугацааг засгийн газрынхаа тогтоосон хөл хорионоос болж өнгөрөөж байна. Гэвч тэд Японд байх цаг хугацаагаа өөрсдийн давуу тал болгохыг зорьж Шизоүка мужийн бэлтгэлийн газруудад үргэлжлүүлэн бэлтгэлээ хийж байгаа аж. Энэ тухай паралимпийн тамирчин Эрдэнэчимэгийн Өнөрмаа “Бид хэзээ Монгол буцахаа мэдэхгүй учир бэлтгэлдээ анхаарал хандуулсаар байна. Бид нутаг буцаж чадахгүй байгаа энэ байдлаа өөрчилж чадахгүй шүү дээ. Эх орноо бага зэрэг санаж, гэр бүлийнхнээ хармаар байгаа боловч яаж ч болохгүй байна. Тиймээс ихэнхи цагаа өөдрөг өнгөрүүлэх гэж хичээж байгаа” хэмээн Kyodo News сайтад ярьжээ.

Тус багийн менежер Бямбажавын Энхбаатар, дөрвөн тамирчин болон нэг дасгалжуулагч угтаа бол хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 11-н хүртэл Яайзү хотод бэлтгэл хийж, паралимпийн эрх авах тэмцээнд оролцохоор Дубай хот руу явах төлөвлөгөөтэй байжээ. Хэдийгээр Дубай хотод зохион байгуулагдах байсан тэмцээн нь цар тахлын улмаас цуцлагдсан ч Монгол улс бүхий л олон улсын ирж, очих нислэгүүдээ тавдугаар сарыг дуустал цуцалсан учир тэдэнд Японд үлдэхээс өөр арга үлдээгүй гэнэ. Ирэх Токиогийн паралимпд анх удаагаа оролцохоор бэлдэж буй Бямба-Очирын Гармаабазар паралимп цуцлагдсан мэдээг онлайнаар хараад цочирдсон гэнэ.

Зөвхөн Монголын паралимпийн тамирчдаас гадна Осака мужийн Изүмисано хотод Монголын марафоны зургаан тамирчид, хоёр дасгалжуулагч нарын хамтаар өнгөрөгч гуравдугаар сарын 17-н хүртэл бэлтгэл хийх гэж ирсэн ч нутаг буцаж чадахааргүй болжээ. Мөн Өмнөд Суданы хөнгөн атлетикийн баг тамирчид Маебаши хотод байрлаж байна.

Яайзү хотод байрлаж байгаа Монголын паралимпийн тамирчид ихэнхи цагаа зочид буудал болон бэлтгэлийн зааланд өнгөрөөж, гадагш гарч хоололдог байсан ч одоо өрөөндөө хооллодог болжээ. Энэ тухай Э.Өнөрмаа ярихдаа ” Би гарах болгондоо л амны хаалтаа зүүж байгаа. Орой 22 цагаас өмнө унтахыг хичээдэг. Мөн сайн хооллож дархлаагаа дэмжих хэрэгтэй. Би хэзээ ч ингэж удаан хугацаагаар гадаадад байж үзсэнгүй. Энэ бас л миний харихыг хүсч буй шалтгаануудын минь нэг” хэмээжээ. Харин Б.Гармаабазар ” Би бэлтгэлдээ төвлөрч чадаж байгаа. Учир нь энд бэлтгэл хийх бүхий л таатай орчин байна. Эндэхийн бэлтгэлийн байрнууд Монголтой харьцуулахад илүү их боломжийг олгож байна. Үүнд нь талархаж байгаа. Би өдөр бүр чадах хэмжээгээрээ бэлтгэлээ хийх гэж хичээж байгаа” хэмээжээ.

Тус багийн менежер Б.Энхбаатарын хэлж буйгаар Монголд өдөр бүр бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг аж. Өвөлдөө их хүйтэн байдаг учир тавдугаар сар хүртэл заалан дотор бэлтгэлээ хийдэг гэв. Мөн тэрбээр “Энэ цар тахал дуусч дэлхий даяарх тамирчид бэлтгэлээ чөлөөтэй хийж, паралимпийн наадамдаа цэвэр шударгаар өрсөлдөнө гэдэгт би итгэж байна” хэмээн ярьсан юм.

Дэлхий3 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий6 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм6 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм6 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий1 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр1 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн