Эдийн засаг
Сүүлийн гурван жилд ноолуурын экспорт тогтмол өсжээ
Сүүлийн гурван жилд буюу 2017 оноос хойш манай улсын ноолуурын экспорт тогтмол өсжээ.
ХХААХҮЯ-наас мэдээлснээр 2017 онд 5900 тонн ноолуурыг хилийн чанадад худалдсан бол 2019 онд 6200 тонн болж өссөн байна.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас ноолуур бэлтгэл, экспортод ихээхэн анхаарч, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн банкнаас ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар ноолуурын эрэлтийг дэмжих зорилгоор малчдад урамшуулал олгосны сацуу ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаад байна.
Бараа нэр | 2017 он | 2018 он | 2019 он | |||
Тоо.тн | Үнэ.мян.$ | Тоо.тн | Үнэ.мян.$ | Тоо.тн | Үнэ.мян.$ | |
Угаасан ноолуур | 5,409 | 205,641 | 5,286 | 251,956 | 5,688 | 283,289 |
Самнасан ноолуур | 567 | 38,252 | 606 | 54,390 | 501 | 45,234 |
Самнасан богино ноолуур | 17 | 317 | 31 | 100 | 52 | 11 |
НИЙТ | 5,994 | 244,211 | 5,923 | 306,446 | 6,241 | 328,535 |