Нийгэм

Хятадаас улсын хилээр 2400 орчим монгол иргэн орж иржээ

Нийтэлсэн

Гадаад харилцааны яам зөвхөн Үхань хотоос гадна Хятадад байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, Зам тээврийн яам, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа ажээ.

Өнгөрсөн Мягмар гариг (2020.01.28)-ийн байдлаар улсын хил (Буянт-Ухаа боомтыг оруулахгүйгээр)-ээр нийт 2400 орчим монгол иргэн орж ирсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулсан бөгөөд нийт 400 гаруй иргэн хил нэвтэрсэн байна.

Exit mobile version