Бидэнтэй нэгд

Улс төр

Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлээс…

Нийтэлсэн

Л.МӨНХСАЙХАН

Өмгөөлөгч, доктор

Сонгуулийн хуулийн маргаантай заалтаар ҮХЦ-д хандаж мэдээлэл гаргаад 112 хоносон.  Тэгвэл  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болж өнгөрлөө.  Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентаас баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуульд нийцсэн гэж дүгнэв.   Миний гаргасан мэдээллийн товч агуулга бол Сонгуулийн тухай хуульд иргэний улс төрийн эрхийг бүх насаар нь хязгаарласан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”(29.8) гэсэн заалт нь

-Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын “…хүн бүр улсаа удирдахад шууд чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй, …хүн бүр улсдаа төрийн алба хаших эрхтэй, ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой…энэхүү хүсэл зориг нь… бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр …сонгуулиар илрэлээ олно” гэснийг,

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын “…Иргэн бүр төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох… тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших эрхтэй” (25) гэж заасныг,

-Эрүүгийн хуулийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” (1.2) “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” (6.1), Олон Улсын Эрүүгийн шүүхийн дүрмийн “нэг гэмт хэргийн төлөө нэг удаа хариуцлага ногдуулах” зарчмыгзарчмыг тус тус зөрчсөн.

Ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” (1.2), “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” (3.1), “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” (10.3), “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан заалт(16.9), “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” (21.3), “Монгол Улсад шүүх эрхмэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” (47)гэсэн заалтыг тус тус зөрчсөнийг тогтоолгох явдал байсан.

Миний бие хуралдааны үед УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас  “Та ҮХЦ-ийн 2008 оны 06 тоот дүгнэлтийг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч ярилаа. Үүнийгээ баталгаажуулж байна уу гэхэд хариу тайлбартаа “Авилгын гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Нэлээдгүй өссөн” гэлээ. Энэ ямар ойлголт вэ, энэ хуулийг батлуулах саналыг ямар судалгаан дээр үндэслэж гаргасан бэ.  УИХ-ын хууль батлах үйл ажиллагаа Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой  юм.

Мөн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрх хасах ял”-ыг Сонгуулийн тухай хуулиар биш Эрүүгийн хуульд зааснаар шүүх оногдуулах талаар та юу гэх вэ.  Манай Улс нэгдэн орсон Олон Улсын Эрүүгийн шүүхийн дүрмийн “нэг гэмт хэрэгт нэг удаа хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зарчмыг энэ хуулиар зөрчиж байгааг та юу гэж ойлгож байгаа вэ.   Нэр дэвшигч татварын болон бусад өр зээлгүй байх шаардлага нь эрүүгийн биш иргэний эрх зүйн харилцааны шинжтэй. Энэ талаар та юу хэлэх вэ. Бусад орнуудын туршлагыг энд ҮХЦ дээр маргаан шийдвэрлэхэд ярих  биш бусад орны туршлагыг судлах нь хууль тогтоох ажиллагааны нэг чиглэл гэдэгтэй санал нийлж байна уу,

Та “Д.Лүндээжанцан гуай “Энэ ороо бусгаа цагт Сонгуулийн хуулийг ингэж батална, дараа бол болно, яг өнөөдөр бол болохгүй” гэж хэлсэн” гэлээ. Тэр хүн танд ямар бүрэн эрхийн дагуу ийм чиглэл заавар өгсөн бэ?

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, иргэдээ соён гэгээрүүлэхээр ийм заалт оруулсан” гэлээ. УИХ-ын Сонгуулийн тухай хууль нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль биш гэдэгтэй та санал нийлэх үү гэхэд хариу тайлбартаа “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг ахин өөрчилнө, өөр олон хязгаарлалт нэмж оруулна” гэлээ. Өөр ямар хязгаарлалт хэзээ оруулахаар төлөвлөж байгаа вэ, одоо энэ УИХ-д тийм бүрэн эрх байгаа юм уу.

Авилгын эсрэг олон улсын Конвенцийг мөрдөх нь Монгол Улсын Үндсэн хууль, мөн манай улсын нэгдэн орсон Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэн болон улс төрийн эрхийн Олон Улсын Пактыг зөрч гэсэн үг мөн үү.

Ардчиллын үнэт зүйл “сонгох, сонгогдох эрх” гэдэгтэй та санал нийлдэг үү.  гэсэн асуултууд тавьсан ч тодорхой хариулт авч чадаагүй өнгөрлөө.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны явцад цэцийн гишүүдээс хуралдаан даргалагч нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сонгох эрхийг нь үлдээчихэж болоогүй юм уу”  гэсэн ганц зүйл л асуусан бөгөөд хэнийгээ сонгох нь Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн бүрийн эрх учир энэ ганц асуулт нь зөв асуулт байсан гэж бодож байна. Гэвч хариулт нь “Ард түмэн мэдээллээс хол учир хууртчихаж магадгүй гэж сэргийлж байна” гэсэн хариулт байлаа.

Ийнхүү дөрвөн цаг үргэлжилсэн хуралдааны эцэст ҮХЦ өмнө нь 2008 онд тавдугаар сарын 14-нд үүнтэй “ижил төстэй” маргааныг хянан хэлэлцээд “хүний улс төрийн эрхийг бүх насаар нь хязгаарлах нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна” гэж гаргасан 06 дугаар дүгнэлтээ эрс үгүйсгэсэн.  “… Монгол Улсад Үндсэн хууль батлагдсанаас хойш явагдсан УИХ-ын долоон удаагийн сонгууль нь 1992, 2005, 2011, 2015 онд батлагдсан хуулиудын дагуу зохион байгуулагдсан бөгөөд УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн зохицуулалт нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлогын хүрээнд хуульчлагдсан хязгаарлалт гэж үзэхээр байх тул иргэний сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарласан хэмээн шууд дүгнэх үндэслэлгүй байна” гэсэн гуравдугаар дүгнэлтийг 2020 оны тавдугаар сарын 6-нд гаргалаа.

Мэдээлэл гаргагчийн хувьд  Сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд байж болох учир өнөөдөр “иргэний сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарласан хязгаарлалт биш гэж ойлгоорой” гэсэн дүгнэлттэй л гарч ирлээ. Гунигтай нь, томилгооны хараат албан тушаалтан томилогчийнхоо шийдвэрийг дагах нь зүй тогтол энд давтагдлаа.   Ингэснээр Монгол Улсад Сонгуулийн хуулиар Эрүүгийн хуульд заасан “эрх хасах” ял оноодог боллоо.

Жич: Дэлгэрэнгүй тэмдэглэлийг мэдээлэл гаргагч авах бүрэн эрхтэй бөгөөд хуралдаан нээлттэй горимоор явагдсаныг хэлье.

2020 оны тавдугаар сарын 6.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.8  БААСАН № 91 (6316)

CGTN мэдээ7 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр12 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр15 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент15 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий15 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм15 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр15 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн