Засгийн газар

Засгийн газар хуралдаж байна

Нийтэлсэн

Засгийн газар өнөөдөр /2020.01.29/ хуваарийн дагуу хуралдаж байна. Хуралдаанаар Үндэсний хөтөлбөр батлах тухай, Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлийн тухай, “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлууд болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлан боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт Ц.НЯМДОРЖ
2. Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлийн тухай Ц.НЯМДОРЖ
3. Үндэсний хөтөлбөр батлах тухай (Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх) Ё.БААТАРБИЛЭГ
4. Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай Ч.УЛААН
5. “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай Ч.УЛААН
6. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах тухай (Амгалан) Ц.ДАВААСҮРЭН
7. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

 Танилцуулах асуудал 

8. “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
9. “Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
10. Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар Д.ЦОГТБААТАР
11. Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Д.СУМЪЯАБАЗАР
12. “Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар Д.СУМЪЯАБАЗАР
Exit mobile version