Эрүүл мэнд
Д.Нарангэрэл: Манай улсад хүн амын дунд коронавирус тархах нь цаг хугацааны асуудал
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран цаашид авах арга хэмжээний чиглэлийг байнга гаргаж буйг хэллээ.
Түүнчлэн “Дэлхий дахинд коронавирусийн хоёр дахь давалгаа эхлэх, зарим оронд эхэлж буй гэсэн чиг хандлагатай байгаа. Иймээс манай улсад хүн амын дунд коронавирусийн халдвар голомтлон тархах нь цаг хугацааны асуудал. Иймээс Эрүүл мэндийн хөгжлийн төв бэлэн байдлаа ханган резидент эмч нараа сургаж байна” гэж хэллээ.