Бидэнтэй нэгд

Улс төр

Мэдэмхийрэхэд хязгаар баймаар…

Нийтэлсэн

Үндсэн хуулийн шинэчлэл болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад эрх зүйн шинэчлэл дагадаг нь жам ёсны үзэгдэл билээ. Үндсэн хуулийг шинэчлэн найруулснаар эсхүл түүнд нэмэлт өөрчлөлт оруулснаар тэдгээрт хамаарах хууль, тогтоомж нь дагаад хүчингүй болох аваас зохицуулалтгүй харилцаа, эрх зүйн хийдэл үүсэх үр дагавартай учраас түүнээс зайлсхийх зохицуулалт хийдэг нь дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг.

Энэхүү жишгийг дагаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлаад мөн оны 2 дугаар сарын 12-ноос эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тогтоосон юм. Үндсэн хуулийн адил хүчинтэй Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалт зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурал 1993 онд багтан гаргана” гэж заажээ.

Нэг сарын дараа ээлжит сонгууль болох гэж байхад Засгийн газраа тараагаад шинээр эмхлэн байгуулахаар шийдвэр гаргах хууль тогтоох байгууллага- парламентыг энэ дэлхийгээс хайгаад ч олж чадахгүй.

Үүний дагуу Улсын Бага Хурал Сонгуулийн тухай, Улсын Их Хурлын тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай, Засгийн газрын тухай зэрэг хуулийг батлаад 1992 оны 6 дугаар сард Улсын Их Хурлын сонгуультай золгосон байдаг. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил өнгөрөөд байхад Үндсэн хуульд харшлаагүй зарим хууль, эрх зүйн актууд энэ хуулийн дагуу одоог хүртэл мөрдөгдсөөр байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлон баталгаажуулсныг ард түмэн мэдэж байгаа.

1992 оны Үндсэн хуулийн жишгийг баримтлан 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахтай зэрэгцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсан юм. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.” гэж заасан. Үндсэн хуулийн адил хүчинтэй энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна. Энэ дагуу Улсын Их Хурлаар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан хуваарийн дагуу зарим хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэж эхэлж байна. Үүний тоонд Засгийн газрын тухай хууль багтаж байгаа.

Гэтэл зарим хуульчид, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улс орон даяар дагаж мөрдөхөөр тогтоосон 5 дугаар сарын 25-ны өдрөөс Засгийн газар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр эмхлэгдэн байгуулагдах ёстой гэж мэдэмхийрэх болов.

Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдахын тулд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу уг харилцааг зохицуулж байгаа Засгийн газрын тухай хууль нь шинэчлэгдэн батлагдсан байх учиртай. Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийг батлаад хэзээнээс мөрдөж эхлэх вэ гэдгийг уг хуулиар тогтооно.

Аливаа хуулийг дагаж мөрдөх хугацааг тогтоохдоо тооцож үзэх хүчин зүйл гэж бий. Нэг сарын дараа ээлжит сонгууль болох гэж байхад Засгийн газраа тараагаад шинээр эмхлэн байгуулахаар шийдвэр гаргах хууль тогтоох байгууллага- парламентыг энэ дэлхийгээс хайгаад ч олж чадахгүй.

Засгийн газрын тухай шинэ хуулийн мөрдөгдөж эхлэх хугацааг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах буюу Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулах өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох нь аль ч парламентын гаргах ёстой шийдвэр юм.

Ийм учраас 5 дугаар сарын 25-наас Засгийн газрыг тарааж, шинээр эмхлэн байгуулах тухай яриад, бичээд, мэдэмхийрээд байгаа үзэгдлийг сонгуулийн өмнө Засгийн газраа бужигнуулахыг санаархаж буй улс төрийн хийрхэл гэж үзэхээс өөр гаргалгаа үгүй.

Улсын бага хурлын гишүүн, Улсын их хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн

CGTN мэдээ3 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр8 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр11 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент11 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий11 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм11 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр11 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн