Дэлхий
ОХУ зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлнэ гэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдал ямар ч байсан ч зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж Оросын цэргийн академийн төгсөгчдөд баяр хүргэсэн захиандаа мэдэгджээ. Тэрээр “Бид зэвсэгт хүчнээ цаашид шинэчилж, хөгжүүлсээр байх болно. Зэвсэгт хүчний бүх зэвсгийг сайжруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Тухайлбал, зэвсэг, дэвшилтэт технологи, стратеги, байлдааны алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж, өндөр нарийвчлалтай хэт авианы системүүд орно” гэж мэдэгдсэнийг Кремлийн ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Түүнээс гадна Аугаа их эх орны дайны түүх бидэнд зэвсэгт хүчин хүчтэй байх, ямар нэгэн сорил, аюулд хариу өгөх чадвартай, тусгаар тогтнолоо баталгаажуулах, ОХУ-ын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал,манай иргэдийн тайван байдлыг хангахад анхаарч ажиллах ёстойг сануулсаар байна гэв. Засгийн газар болон ард түмэн та нарт итгэж байна. Бид ард иргэдийнхээ амьдралыг баталгаажуулахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэж мэдэгджээ. Мөн Германы фашистыг дарсан Ялалтын баярын өдрийн мэндийг хүргэсэн байна. Түүнчлэн орос офицерууд энэ дайнд ялагчдын алхмыг үргэлж дагана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.11 ДАВАА № 92 (6317)