Дэлхий

ОХУ зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлнэ гэв

Нийтэлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Вла­димир Путин нөхцөл байдал ямар ч байсан ч зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлэх төлөв­лөгөөгөө хэрэгжүүлнэ гэж Оросын цэргийн ака­де­мийн төгсөгчдөд баяр хүр­гэсэн захиандаа мэдэгд­жээ. Тэрээр “Бид зэвсэгт хүчнээ цаашид шинэчилж, хөг­­жүүл­сээр байх болно. Зэвсэгт хүчний  бүх зэвс­гийг сайжруулах төлөвлөгөөгөө хэрэг­жүүлнэ. Тухайлбал, зэвсэг, дэвшилтэт технологи, стра­теги, байлдааны ал­сын удирдлагатай нисдэг төхөө­рөмж, өндөр нарийвчлалтай хэт авианы системүүд орно” гэж мэдэгдсэнийг Кремлийн ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Түүнээс гадна Аугаа их эх орны дайны түүх бидэнд зэвсэгт хүчин хүчтэй байх, ямар нэгэн сорил,  аюулд хариу өгөх чадвартай, тусгаар тогтнолоо баталгаажуулах, ОХУ-ын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал,манай иргэдийн тайван байдлыг хангахад анхаарч ажиллах ёстойг сануулсаар бай­на гэв. Засгийн газар бо­лон ард түмэн та нарт ит­гэж байна. Бид ард иргэ­дийнхээ амьдралыг батал­гаа­жуулахын тулд боломж­той бүх­нийг хийнэ гэж мэдэгджээ. Мөн Германы фашис­тыг дарсан Ялалтын бая­рын өдрийн мэндийг хүргэсэн байна. Түүнчлэн орос офицерууд энэ дайнд ялагчдын алхмыг үргэлж дагана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.11  ДАВАА № 92 (6317)

Exit mobile version