Бидэнтэй нэгд

Дэлхий

Төвдийн ойролцоо хил дээр Хятад, Энэтхэгийн цэргүүд нударга зөрүүлжээ

Нийтэлсэн

Төвдийн ойролцоох өндөр уулын хилийн гарам дээр Хятад, Энэтхэгийн хэд хэдэн цэрэг оролцсон зодоон болсон тухай Энэтхэгийн арми Ням гарагт мэдээлжээ.

Хоёр улс 1962 онд Энэтхэгийн зүүн хойд Аруначал Прадеш мужийн нутагт дайтсанаасаа хойш байнгын хилийн маргаантай байгаа юм.

“Хоёр талын цэргүүд маргалдаж, мөргөлдөөн үүсгэснээс цөөн тооны цэрэг хөнгөн шархдсан байна. Эхлээд чулуу нүүлгэлцэж, дараа нь гар зөрүүлсний эцэст маргаан өндөрлөжээ” гэж Энэтхэгийн армийн зүүн тойргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Мандеп Худа өчигдөр мэдэгджээ.

Хамгийн сүүлд 2017 онд Энэтхэгийн баруун хойд Ладак мужийн хил дээр хоёр талын цэргүүд бага хэмжээний мөргөлдөөн үүсгэж байв.

Тухайн онд Бутаны Доклам мужийн нутагт ойр хил дээр Хятадын цэргүүд авто замын ажил эхлүүлснийг зогсоохоор Энэтхэгийн тал цэрэг илгээж байжээ.

Хилийн мөргөлдөөн гарахын өмнөх өдөр буюу Бямба гарагт Балба улс маргаантай газар нутагт авто замын төсөл эхлүүлсэн Энэтхэг улсын эсрэг мэдэгдэл гаргасан юм.

Баасан гарагт Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хоёр улсын дунд маргаантай байдаг Кайлаш-Мансароварын нутагт 80 км авто зам тавих төслийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.

Кайлаш Мансаровар нь Энэтхэг, Балба, Төвд гурвын хилийн уулзварт оршдог стратегийн хувьд чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Энд Хинду шашны ариун газар байдаг.

1962 онд Энэтхэг-Хятадын хооронд богино хугацаанд үргэлжилсэн дайны дараа энэхүү газар нутаг Энэтхэгийн хяналтад шилжсэн юм. Харин Балба улсын засгийн газар Кайлаш-Мансароварыг өөрийн газар нутаг гэж үздэг.

2015 онд Балбын засгийн газар өөрийг нь оролцуулалгүйгээр Энэтхэг, Хятад улсууд хилийн маргаанаа шийдсэнийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байв.

Эх сурвалж: Associated Press

Дэлхий2 цаг өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм2 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий2 цаг өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм2 цаг өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий2 цаг өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр2 цаг өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент2 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр2 цаг өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Эдийн засаг2 цаг өмнө

Дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

Энтертайнмент2 цаг өмнө

Хакүхог дагаж түрүү бөхийн цагаан машиныг Холбоонд үйлчлүүлэхийг зогсоох уу?

Энтертайнмент2 цаг өмнө

Шэрки: Би “Манчестер Юнайтед”-ыг ****-ыг хүсч байна

Нийгэм2 цаг өмнө

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд энджээ

Улс төр2 цаг өмнө

“The Times”-ын мэдээллийн цаад эздийг тогтоохыг хүлээж байна

Нийгэм2 цаг өмнө

Сонгинохайрхан дүүрэгт цогцолбор барилга ашиглалтад орлоо

Улс төр2 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ