Улс төр
Б.Жаргаланг Б.Дэлгэрмаагийн оронд АН-ын дэд даргаар томилжээ
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг АН-ын дэд даргаар томилжээ. Түүнийг Б.Дэлгэрмаагийн оронд томилсон байна.
Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярын том охин.
Тэрбээр Нью Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд “Занаду арт” галерейн захирлаар ажиллаж, “976” сэтгүүл гаргадаг.
АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитыг газар хүргүүлсэн. Намаасаа гарах хүсэлтээ АН-ын дарга С.Эрдэнэд өгсөн бөгөөд процесын дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа юм байна.