Бидэнтэй нэгд

Улс төр

А.Р.Базархандаев: Манай байгууллага 80 оронд төлөөлөгчийн газартай

Нийтэлсэн

Бид энэ удаа ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаевтай ярилцлаа.

 

-Та ОШУСТ-ийн захирлаар хэдэн жил ажиллаж байна вэ. Анх хэзээ Монголд ирсэн бэ?

-Би ОШУСТ-ийн захирлаар ажиллаад хоёр жил болж байна.

Анх 2019 оны дөрөвдүгээр сард томилогдож ирсэн. Гэхдээ Монголд анх удаа ирж байгаа юм биш. 30 жилийн өмнөөс Монголд амьдарч эхэлсэн. Тийм учраас Монголыг сайн мэднэ. Би өмнө нь Монголд үйл ажиллагаа явуулж байсан “Айсти” компанийн захирлаар 20 жил ажилласан.

Энд манай “Айсти”-ийн салбар “Айсти” телевизийн суваг ажиллаж байсан. Гадаад харилцааны яаманд итгэмжлэгдсэн сэтгүүлчээр ажиллаж байлаа. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнөөс Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас болон бусад албан тушаалтнаас олон сурвалжлага, яриа авч байсан. Монгол надад үнэхээр таалагддаг.

Монгол улс маш эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа сүүлийн арван жилд нийслэл болон орон нутгууд их өөрчлөгдсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Хот маань хоггүй цэвэрхэн, соёлтой болж байгаа нь надад их таалагдаж байгаа. Хотын захирагч “Хотоо соёлтой болгоё” гэсэн том төсөл хэрэгжүүлж байгаа нь их сайшаалтай. Энэ төслийн хүрээнд манай байгууллага хүүхдийн тоглоомын задгай талбайтай болж байгаа. Долоо хоног болгон хүүхдийн кино үзүүлдэг. Мөн ногоон байгууламжийг байгуулж байна. 2006 онд миний хувь нэмрийг үнэлж Мон­гол Улсын Засгийн газрын дээд шагнал болох Алтангадас одонгоор шаг­на­сан нь сайхан байдаг.

-Жил бүр Оросын ард түмэн төдийгүй дэлхийн II дайнд оролцсон улсууд Ялалтын баярыг өргөн тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд коронавирусын улмаас олон нийтийн арга хэмжээг цуцалсан?

-Энэ жил аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож буй. Энэ бол Орос, Монголын найрамдалт харилцаанд чухал тэмдэглэлт баяр. Яагаад гэхээр Фашист Герман Зөвлөлт холбоот улсын эсрэг довтлоход анхны тусламжийг Монгол Улс сунгасан. Монголоос хүмүүнлэгийн тусламжаар ирсэн зүйлс нь Америкийн нэгдсэн улстай харьцуулахад илүү их хэмжээтэй байсныг тэмдэглэн үлдээснийг онцлон хэлэх нь зүйтэй. Монголоос ирүүлсэн тусламжийн зүйлс нь нэхий дээл, дулаан хувцас, бээлий, хоол хүнс, агт морь, алт мөнгө байсан. Бидэнд тусалсан тусламжийн зүйлсээр олон зүйл бүтээсний нэг нь хувьсгалт монгол танкийн цуваа билээ. Энэ бол Монгол Улсаас ирсэн хандиваар байгуулсан зүйлүүдийн нэг юм. Дайны жилүүдэд Монгол Улсад байнга оршин суудаг Оросын эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 12 мянган иргэн байсан. Тэдгээр хүмүүсийн таван мянга нь цэрэгт татагдаж, зарим нь сайн дураараа цэрэгт явсан байдаг. Эдгээр хүмүүсийн тавиас доош хувь нь л буцаж ирсэн. Бусад нь дайны фронтод амь үрэгдэж, алтан амиа эх орныхоо ялалтын төлөө зориулсан.

Монголоос Зөвлөлт холбоот улсын дайны үеэр үзүүлсэн тусламжийн тухай өнөө үед энэ шинэ нөхцөл байдалд зайлшгүй ярих шаардлагатай. ОШУСТ нь өөрийн түнш байгууллагатай. Тэдгээр байгууллагатайгаа хамтран олон арга хэмжээ явуулдаг. Ер нь манай байгууллагын гол зорилго нь хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх юм. Харамсалтай нь энэ жил коронавирусын халдвар гарсантай холбоотойгоор баярт зориулан хийж байгаа бүх арга хэмжээгээ цахимаар явуулж байгаа.

Тухайлбал, “Наша песня” төсөл байна. Бид энэ төслөө ОХУ-аас Буриад улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр ОШУСТ болон UBS телевизтэй хамтран явуулж байгаа. Монголчууд бол дуучин ард түмэн. Бид ялалтын 75 жилийн ойд зориулж “Наша песня” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөлд нийслэлийн болон хөдөө орон нутгийн хүмүүс оролцож ая дуугаа өргөн өрсөлдсөн. Мөн сургуулийн насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Аугаа их ялалт хүүхдийн нүдээр” гэсэн гар зургийн уралдаан, мөн “Дарийн утаа үнэртсэн шүлгүүд” гэсэн уран уншлагын уралдаан зохион байгуулсан. Баярт зориулсан бүх уралдаанаа цахимаар хийсэн. Тэмцээний ялагчдын шагналыг хорио цээр тавигдахаар өгөхөөр болсон.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Сүлд” чуулгатай хамтран тоглолт зохион байгуулсан. Түүнчлэн дуучин  МУСТА Б.Баярцэцэгийн “Миний дуртай дуу” цахим тоглолт хийсэн. Мөн Оросын алтан сан хөмрөгөөс 1941-1945 оны эх орны дайны ялалтын түүхэн 75 жилийн ойд зориулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Россотрудничество-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ОШУСТ албан ёсны, онцгой эрхийн зөвшөөрөлтэйгөөр МҮОНРТ-тэй хамтран хуучны кинонуудаа сэргээн үзүүлэхээр болсон. Энэ төхөөрөмжөөр хуучны кинонуудыг сэргээн тоон хэлбэрт шилжүүлэн, шинэчилж үзэх боломжийг өгсөн. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой. Эх орны дайны талбар дээр Улаан армийн эгнээнд тулалдсан Монгол Улсад байнга оршин сууж байсан Оросын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэд энэхүү ялалтыг ойртуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан. Москва, Курскийн цүлхээн, Сталинградын тулалдаан, Крым, Кавказ, Европын орнуудыг чөлөөлөх их тулалдааны талбарт Орос, Монголын олон дайчид халуун амиа зориулсан юм. Монголоос дайнд мордсон Оросын эх орон нэгтнүүд, монгол иргэдийн гэгээн дурсгалд зориулан “Наши герои-манай баатрууд” хэмээх видео бичлэгийг бэлтгэн гаргасан. Мөн Хан-Уул дүүргийн “И-Март” худалдааны төвийн III давхарт “Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗСБНХУ-д Монголын ард түмнээс өгч байсан тусламжийн бэлэг” үзэсгэлэн гаргасан гээд олон ажлыг зохион байгуулсан.

-Монголоос өөр хэдэн оронд энэ байгууллага үйл ажиллагааг явуулдаг вэ? 

-Манай байгууллага 80 оронд төлөөлөгчийн газартай. ОШУСТ-ийн хувьд бүх оронд салбар байхгүй. Хамгийн гол нь ОШУСТ нь хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад байдаг. 1976 онд байгуулагдсан Улаанбаатарт байгаа ОШУСТ бол Ази номхон далайн бүс нутгийн хамгийн том төв юм. Тухайн үедээ “Зөвлөлтийн соёл шинжлэх ухааны ордон” гэдэг нэртэй байсан. Зарим оронд төлөөлөгчийн газар байдаггүй учраас ганц хоёрхон хүн улс орноо төлөөлөн ажилладаг. Манай байгууллага 26 хүний бүрэлдэхүүнтэй. Мэдээж бид бусад орны, тэр тусмаа Азийн төвүүдийн дэргэд явуулж байгаа үйл ажиллагаа болон хамрах цар хүрээний хувьд хамгийн том нь. Гэхдээ улам олон болж, өргөжин тэлж, хөгжих бодолтой байна. Бидний хийж байгаа ажил зөвхөн нийслэл хотоор хязгаарлагддаггүй. ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвийн 25 салбар аймаг, сум, орон нутагт ажиллаж байгаа. Бид аймаг бүсийн орос хэлний олимпиад явуулдаг. Мөн Оросын уламжлалт баяр соёлыг хүмүүст таниулдаг. Орос хэлний олимпиадад түрүүлсэн хүүхдэд гэрчилгээ олгож Оросын холбооны улсад тэтгэлгээр суралцах эрх бэлэглэдэг. Дашрамд хэлэхэд бид жилдээ 500 оюутан ОХУ-д тэтгэлгээр суралцуулдаг. Эдгээр  оюутны сонгон шалгаруулалтыг явуулах үндсэн үүргийг манай байгууллага таван жил гүйцэтгэж байна.

-ОХУ болон Монгол Улс олон жилийн ах дүүгийн найрамдалт харилцаатай. Цаашид хоёр орны харилцаа хэрхэн хөгжих талаар таны бодол? 

-Өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн хугацаагүй гэрээ байгуулсан. Үүнийг сануулвал илүүдэхгүй байх. Тиймээс бид яг энэ гэрээг баримтлан ажиллана. Өмнөх гэрээ бол зүгээр стратегийнх байсан. Одоо иж бүрэн гэрээ болсон нь сайн хөршийн бүрэн түншлэл хийсэн гэсэн үг юм. Манай орны хувьд хэдхэн оронтой ийм түншлэл хийсэн байдаг.

-Монгол оюутнууд ОХУ-д суралцах нь их байна. Харин орос залуу­саас Монголд суралцах хүсэлт ирдэг үү?

-Монголын залуучууд ОХУ суралцахаар явж байна. Энд нэг зүйлийг онцлоход Оросын залуучуудыг татахын тулд Монголын талаас хөгжиж байгаа эх орноо таниулах, сурталчлах хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсын хөгжил цэцэглэлт, орчин үеийн Монголын талаарх мэдээлэл хомс байна. Тиймээс Монголд явагдаж байгаа янз бүрийн хөгжмийн, спортын арга хэмжээнүүд төдийгүй амралт чөлөөт цагаа өнгөрөөх цанын бааз, амралтын газар, байгалийн  үзэсгэлэнт газруудаа таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголоо сурталчлах ажил дутмаг байна. Сургуулиудын хооронд мэдээж оюутан солилцоо явагдаж байгаа. Гэхдээ чамлахаар тоотой байна. Тува, Буриад улс, Эрхүү муж болон Монголтой хил залгаа бүсүүдээс гол төлөв ирж суралцахын зэрэгцээ үлдэж ажиллаж байгаа залуучууд байна. Мөн гэр бүл болж байгаа залуус ч байна. Хэрэв сурталчилгаа сайн хийвэл хөгжиж буй энэ сайхан оронд Оросын залуучууд олноороо ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.12  МЯГМАР № 93 (6318)

CGTN мэдээ21 цаг өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ23 цаг өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн