Энтертайнмент

Сталлоне, Шварцнеггер нарыг челленжид дууджээ

Нийтэлсэн

Жүжигчин Энтони Хопкинс тик ток апплейкшинд өрнөж байгаа челленжид өртжээ.  Одоо 82 настай Их Британийн жүжигчин, кино найруулагч тэрээр челленжийг хүлээн авч шаардлагыг биелүүлснийхээ дараа бусад жүжигчдийг ч уриалан дуудсан байна. Мөн нийтийн цахим сүлжээнд бичлэгээ тавьсан нь шүтэн бишрэгчдээ алмайруулжээ. Энтони Хопкинс дараагийн дуудах хүнээр жүжигчин Сильвестер Сталлоне, Арнольд Шварцнеггер нарыг нэрлэж, реппер Дракегийн дуун дээр бүжиглэж челленжийг биелүүлэхийг  уриалжээ. Тэрээр “Би баярт оройтож ирсэн. Гэхдээ оройтож ирэх нь ирээгүй байснаас дээр” гэж твиттер, инстаграмд бүжиглэж байгаа бичлэгээ оруулахдаа бичжээ. Энтони Хопкинс хоёр жүжигчнийг челленжид уриалахдаа  тэдний тоглосон Рокки болон Терминатор киноны гол дүрийг дурсан санаж киноны хэсэгт хэлдэг үг, үйлдлийг дууриан  үзүүлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.12  МЯГМАР № 93 (6318)

Exit mobile version