Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Чадраабал: Цэцийн гишүүдийн арчаагүй байдал улстөрчдийг даврааж байна

Нийтэлсэн

Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалтай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэцэд найман удаа өргөдөл, гомдол гаргасан байна. Ямар асуудлаар хандаж байв.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Би 1999 оноос хойш бараг 21 дэх жилдээ Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлж байгаа хүн. “Шударга төрийн төлөө”  ТББ-ыг байгуулсан. 

Төрд 40 орчим жил ажиллалаа. Өнөөдөр Монгол төрийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа хууль тогтоомжийг 50 жил эргүүлсэн.  Тийм учраас хуулийг биелэж байгаасай. Төрийн өндөр албан тушаалтнууд шударга ажиллаасай. Монголын төр тогтвортой байгаасай.  Төрийн нэр хүнд дээшлээсэй гэсэн бодлогын үүднээс Үндсэн хуулийн цэцэд дахин дахин хандаад байдаг юм. Хамгийн сүүлд буюу 2020 он гарсаар хоёр удаа Цэцийн хуралдаанд суулаа. Би шүүмжлэлтэй хандмаар байна.  Цэцийн үйл ажиллагаа  хуульд нийцэхгүй байна.  Ард түмэн маань парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд нээлттэй, ил тод газруудыг шүүмжилдэг.  Гэтэл хамаг асуудлын уг углуурга, буруутан нь Цэц гэдгийг мэддэггүй.  Үндсэн хуулийн цэц арчаагүй зан гаргаад байх ёстой байртаа байхгүй, улс төрд автагдаж, томилсон этгээдүүдээ үйлчлээд байгаа болохоор улстөрчид дураараа загнаад байна.  Уг нь бол Үндсэн хуульд хяналт тавих дээд эрх нь Цэцэд л байна. Албан тушаалын дарааллаар Цэцийн дарга нь  УИХ-ын дэд дарга,  Шадар сайд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нартай энэ зэрэгцэх мундаг албан тушаал.   Мөн Цэцийн гишүүд нь ч гэсэн дархан эрх, ямбатай.  Парламент, Засгийн газрын гишүүдтэй нэгэн адил эрхтэй.  Дээр нь бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил юм.  Ийм хүмүүс Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд, парламентын  үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дээр хяналт тавьдаг.  Хууль зөрчсөн байвал өөрсдийг нь огцруулах асуудлаар дүгнэлт гаргадаг.  Төрийг төвшин, тогтвортой байлгах баталгааг нь Цэц хангаж өгдөг байх ёстой.  Гэтэл тэр үүргээ биелүүлж чадахгүй байна.

-Таны өргөдөл, гомдлыг Цэц хэрхэн шийдвэрлэж ирсэн бэ?

– 1999 онд парламент Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын хууль гэдгийг баталсан.  Би энэ хууль Монголын нийгмийн амьдралд нийцэхгүй гэж Цэцэд хандаж байлаа.  Тэр үед миний хүсэлтийг хүлээж аваагүй.  Хууль нь өөрөө туршилтын хууль байсан.  Англи, Герман өөрсдөө тэр хуулийг хэрэгжүүлээгүй атлаа Шинэ Зеланд, Австрали зэрэг оронд хэрэгжүүлсэн байдаг.  Монголчууд тухайн үед Азийн хөгжлийн банкнаас 25 сая ам.доллар шахалтаар авсан.  Таван сая ам.доллар нь тухайн үедээ зарцуулагдаад 18 саяыг нь өр болгоод үлдээчихсэн.  Одоо тэр өр нь 43 сая ам.доллар болчихсон байна.  Тэр хууль 10 жил үйлчлээд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болсон.  Хуулийн үйлчлэл нь бүх төсвийг Сангийн яаманд төвлөрүүлсэн.  Улсын зардлыг хэтэрхий их өсгөсөн үйл явцтай байв.  Хэрэв Цэц тэр хуулийг 10 жилийн өмнө хүчингүй болгосон бол төр, зардал чирэгдлээ хэмнэх л байлаа.  Түүнчлэн хамгийн сүүлд гэвэл 2019 онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүхэлдээ эцэг хууль зөрчсөн гэж үзсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль гэсэн зохиомол хуулиуд гаргаад Үндсэн хуульд байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг ч хэрэгсэхгүйгээр баталсан.  Би зохиомол хуулиудтай холбоотой гомдол мэдээллийг ч Цэцэд гаргасан байгаа.  Мөн  2018 оны гуравдугаар сард Цаазаар авахаас татгалзах олон улсын пактад нэгдэхэд  Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж гомдол гаргаж байв.  Хоёр жилийн хугацаа өнгөрч байхад асуудлыг шийдээгүй байна.  Үндсэн хуулийн 16.1-д цаазаар авах ялыг хуульчлаад зөвшөөрсөн байдаг. Онц ноцтой гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ялаар шийтгүүлснээс бусад  бүх Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэж заасан.  Ийм байхад олон улсын пактад нэгдээд Үндсэн хуулийн зөрчлөө ч арилгаагүй хоёр жил болж байна.

-Үндсэн хуулийг өөрчилсөн процесс нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэсэн  гомдолд  Цэц маргаан үүсгээгүй юм байна.   Цаазаар авахаас татгалзсан Олон Улсын пактад нэгдсэн нь хууль зөрчсөн гомдолд маргаан үүсгэсэн атлаа одоог хүртэл хэлэлцээгүй гэлээ.  Цэц дээр очоод гацсан асуудал олон бий. Цэц өөрөө тусгай хуультай.  Гэтэл яагаад өөрсдөө хууль зөрчөөд байна вэ.  Энэ асуудалд та ямар дүгнэлт хийх вэ?

-Үнэхээр шударга бус байна.  Цэцийн гишүүд өөрсдөө энэ албан тушаалдаа тэнцэхгүй хүмүүс юм.  Уг нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн Үндсэн хууль, Цэцийн тухай хууль, Цэцээр маргаан хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн хүрээнд ажиллах ёстой юм.  Иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч, маргаан үүсгэх эсэхээ 14 хоногийн дотор шийднэ. Маргааныг 30 хоногийн дотор хэлэлцэнэ. Цэцийн даргад дахин 30 хоног сунгах эрх байдаг.  Тэгэхээр тухайн иргэний гомдлыг цэц дээд тал нь 74 хоногийн дотор шийдэх ёстой. Гэтэл 2018 онд үүссэн маргааныг одоо хүртэл хэлэлцээгүй.  Өргөдлийг хүлээж аваад дарчихдаг л байгууллага боллоо.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Сонгуулийн тухай хуулийн зөрчилтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан.  Гэтэл бүхэл бүтэн таван сарын дараа Цэц хэлэлцлээ.  Шийдэхдээ хуулиа ч барьж шийдсэнгүй.  Цэц дээр маргаан хянан шийдвэрлэхдээ эхлээд татгалзах үндэслэлүүдийг хардаг.   Сонгуулийн хуулийн асуудал дээр шууд татгалзах хэд хэдэн үндэслэл байсан.  Үүний  нэг нь  Үндсэн хуулийн цэц өмнө нь тухайн асуудлаар дүгнэлт гаргаж байлаа.  Энэ нь татгалзах хангалттай үндэслэл болох юм.  Хуульч хүний этик гэдэг зүйл бий.  Нэгдүгээрт шударга ёсонд захирагдах, үнэн шударгыг эрхэмлэх, хуулиа дээдэлж, хуулийнхаа агаараар амьсгалах ёстой.  Гэтэл ард түмний итгэлээр гарт нь Монгол Улсын эцэг хуулийг бариулаад томилчихоод байхад цэцийн гишүүд маань арай л ёс зүйгүй ажиллаж байна.  Би хэн нэгэн хүн рүү дайрч шүүмжлэхгүй. Бүхэлдээ л цэц гэдэг байгууллага төр, ард түмний шаардлагад нийцэхгүй болжээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 19 жилийн дараа хийлээ. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн сайн хууль гэдэгтэй олон хуульч санал нэгдэж байна.  Монголын өнөөгийн нийгмийн гажуудал, мухардал нь тэр Үндсэн хуульдаа биш дагаж гарсан органик хуулиудтай холбоотой гэдгийг ч хэлж байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Санал нэг байна.  Цэцэд хандаж, санал гомдлоо хэлж, Монголын төрийг төвшин байлгая гээд байгаа хүмүүс маань энэ нийгмийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн улс байдаг.  Гэтэл нийгэм маань нэг л биш ээ.  Үүний гол буруутан нь Цэц гэдгийг одоо ойлгож эхлэж байна.  Төрийн зүрх хуулийн ширээнд байдаг гэсэн үг бий.  Тэр зүрхний гол судасыг барьдаг нь цэц юм. Өнөөдөр Төрийн өндөр албан тушаалтнууд хуульд нийцэж ажиллаж байна уу үгүй юу.  Үгүй бол цэц гомдол дүгнэлтээ гаргаж тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж байх ёстой.  Мөн парламентаас баталж байгаа бусад хууль, тогтоомж нь Үндсэн хуультай зөрчилдөж байна уу, үгүй юу гэдгийг хянах учиртай.  Одоо мөрдөгдөж байгаа хуулиудыг харахад Үндсэн хууль зөрчсөн биш зөрчөөгүй нь ховор байна.  Яагаад гэхээр  Үндсэн хуулийн цэц нь дээд хяналтаа тавьж чаддаггүй.  Тэд өөрсдөө нэр хүндгүй байна.  Үүргээ гүйцэтгэж чадахгүй, бусдын эрхшээлд орчихсон.  Нийгэмд шударга ёсыг тогтоох нь шүүхийн үүрэг.  Төрд шударга ёсыг тогтоох нь Цэцийн үүрэг юм.   Энэ нь цаашлаад тогтолцоо, томилгоо, хууль, эрх зүйн зөрчилтэй холбоотой.  Дээр нь байр суурь дээрээ байж чаддаг, хуульчийн ёсзүйг дээдэлдэг, хуулийнхаа хүчин чадлыг ашиглаж чаддаг, сэтгэлгээ нь монголын ард түмний эрх ашгийн төлөө гэдгээ ухамсарласан хүмүүс бол энэ төрийн ажлыг гольдролд нь оруулахад амархан шүү дээ.

-Та тогтолцооны асуудлыг хөндөж байна.  Энэ бол маш том агуулга л даа?

-Тийм  ээ.  Ер нь энэ төрийн тогтолцоо буруу байна.  Үндсэн хуульд зааснаар бол парламентыг төрийн эрхийг барих дээд байгууллага гээд заачихсан.  Баахан мөнгө хаяж парламентад сонгогдоод шархаа нөхөхийн төлөө л ажиллаж байна.  Тэнд ямарч хяналт, хариуцлагын тогтолцоо алга.

 -Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудлаар Цэц 2008 онд дүгнэлт гаргаж байжээ.  Гэтэл ҮХЦ түүнийхээ эсрэг шийдвэр гаргаж байна.  Энэ асуудал чухам юу болчихов?

-Би хуульч Ё.Бямбатогтохтой хамтраад 2012 оны Сонгуулийн тухай хуулийн тогтолцооны талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан.  Гэвч Цэц хүсэлтийг хүлээж аваагүй.  Харин дараа нь 2016 оны сонгуулиар нөгөө хомилог тогтолцоогоо можаритор болгож  оруулж ирсэн.  Түүгээр сонгууль явсан.  Энэ нь  2012 онд  бидний гаргасан гомдол үндэслэлтэй гэдгийг харуулж байгаа юм.   Цэц шийдвэр гаргахдаа  зарим хэрэг дээр урьд нь цэцийн дүгнэлттэй гээд татгалздаг.  Харин зарим асуудалд урьд нь гаргаж байсан дүгнэлтээ мартдаг болжээ.   Хамгийн сүүлд Авлига албан тушаалын хэргээр шүүхээр шийтгэгдэж байсан бол сонгогдох эрхийг нь насаар нь хязгаарласан Сонгуулийн тухай хуулийн заалтыг хэлэлцсэн. Цэцээс  2008 онд гаргасан дүгнэлтдээ хүний насаар нь ялтай гэж яллаж болохгүй гээд заачихсан. Тэр дүгнэлт нь хүчин төгөлдөр хэвээр байна.   Гэтэл цэцийн гишүүд хамаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь үнэхээр харамсалтай юм.  Би тухайн өдрийн цэцийн хуралдаанд оролцсон.  Энэ талаарх санал, дүгнэлтээ илэрхийлсэн.  Гэтэл хүлээж аваагүй.  Тэр өдөр цэцийн гишүүдийн ээлжит тавилттай жүжиг болсон.  Үүнээс ердөө арав ч хүрэхгүй хоногийн өмнө өөр асуудал хэлэлцэхдээ Цэцийн дүгнэлт байна гэж хэлж байгаад горимын санал гэдэг зүйл гаргаад тавьчихсан.  Харин Сонгуулийн хуулийн авлига албан тушаалын гэмт хэргээр шийтгэгдсэн бол гэдэг заалтыг хэлэлцэхдээ ер нь л жүжиг тавьсан даа.  Хуралдаанд оролцсон хүмүүсээс нэг ч асуулт асуугаагүй, мэтгэлцээн өрнүүлээгүй.  Тэгээд богинохон хугацаанд хуралдаанаа завсарлуулаад 14 хуудас Цэцийн шийдвэрийг уншсан.  Тэр шийдвэрийг нь харахад  хуульч биш хүмүүс, улс төрийн захиалгаар, өмнө нь бэлдчихсэн байсан шийдвэрээ л танилцуулсан.

-Тухайлбал, Цэцийн шийдвэрээс ямар заалтууд нь үндэслэлгүй байв?

-Нэгдүгээрт, иргэдийн гомдол мэдээлэл хүлээн авах, хянан шийдвэрлэхэд хуулийн хугацаа гэдэг зүйл Цэц дээр мөрдөгдөөгүй.  Хянан шалгах процесс нь хэтэрхий бүдүүлэг байна.  Оролцогчдыг хүсэлтийг авсангүй. Дүгнэлтүүд нь бүгд улс төрийн шалгууртай, зорилготой байв.  Дүгнэлтээ гадны орны жишээг олноор дурьджээ.  Манай цэц тэднийг шүүгээгүй биз дээ.  Цагаан дээр хараар бичсэн Монгол Улсын Үндсэн хуулийг нь хэрэгжүүлэх ёстой байгууллага юм.  Гэтэл дүгнэлт нь тэнээд явчихсан.  Тэд нотлох баримтыг бүрдүүлж чадахгүй байна. Үнэлж сураагүй байна. Тэгээд хуулиа зөв хэрэглэж чадахгүй байна.  Түүнчлэн, Үндсэн хуулийн цэц жилдээ 5-6 хэрэг хянаж байна.  Гэтэл түүнээс 2-3 парламент дээр ирээд унаж байна.  Энэ нь цэцийн арчаагүй байдлыг харуулж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.13  ЛХАГВА № 94 (6319)

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа