Нийгэм

Цэргийн түшмэдийн дүрмэнд өөрчлөлт оруулжээ

Нийтэлсэн

Монголын түүхэнд тавдугаар сарын 13-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр Монгол Улсын дээд болон доод хурлын газраас хууль зүйлийг зохион байгуулах түшмэдэд тушаах зааврыг гаргасан байна. Энэхүү зохион байгуулах түшмэдээс өргөсөн бичгийн дотор хууль цаазын утгыг хянаж урьдаар лавлан тогтоолгох X зүйлийг тусгай хуудас болгон бичиж хүргүүлснийг Доод хуралд үзэж хянаваас цөм зүйтэй хэмээсэн байдаг. Харин Дээд хуралд үзэж хянаваас X зүйлийн дотор үе залгамжлах аливаа бичиг цэргийн түшмэдэд пүнлүү идүүлэх хэмээснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн цохьсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1939.05.13. Дэлхийн хамгийн анхны арилжааны богино долгионы радио станц АНУ-д байгуулагдав. АНУ-ын Коннектикут мужийн Блүүмфильд хотод WDRC-FM радио нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.

1940.05.13. Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы арми Мойсын хөндийг гатлан Францыг эзлэх ажиллагаагаа эхлүүлэв. Их Британийн Ард нийтийн танхимд Уинстон Черчиль “цуст, нулимс урсгам үйл явдал” гэж шүүмжилж байсан гэдэг.

1948.05.13. Израйль улс тусгаар тогтнолоо зарлахаас нэг өдрийн өмнө Кфар Этцоны халдлага болов. Араб болон Израйлийн хооронд болсон дайны улмаас хоёр талаас их хэмжээний хүн амиа алдсан юм.

1967.05.13. Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр доктор Закир Хусейн сонгогдов. тэрээр 1969 он хүртэл хоёр жил засгийн эрхийг барьсан юм. Мөн Энэтхэгийн түүхэн дэх хамгийн анхны исламын шашинт Ерөнхийлөгч болсон билээ.

1995.05.13. Британийн иргэн 33 нас Алисон Харгрийвез Эверестийн оргилд хүчил төрөгчийн аппаратгүй авирав.

Exit mobile version