Орон нутаг

Сэлэнгэ голд загасчилж яваад осолдсон иргэний цогцос 17 хоногийн дараа олджээ

Нийтэлсэн

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т орших Бэлчир багийн Улаан жирээ гэдэг газар тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 56 настай, эрэгтэй Б Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн. Энэ дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар  авч, 4-р сарын 27-ны өдрөөс 5-р сарын 06-ныг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон байна.

Тухайн иргэний цогцос тус багийн Сүмийн булан гэдэг газар буюу осолдсон газраас зүүн зүгт 4 км-т  усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыг тавдугаар сарын 13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Exit mobile version