Нийгэм
Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр 179 иргэн эх орондоо ирлээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Уг нислэгээр 179 иргэн эх орондоо ирж байна. Тодруулбал,
- өндөр настан, асран хамгаалагчтай 7,
- эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44,
- жирэмсэн, асран хамгаалагчтай 7,
- бага насны хүүхэдтэй гэр бүл 43,
- оюутан, сурагч 35,
- ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн
Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Одоогоор зорчигчдоос асуумж, тандалт судалгаа авч байна.