Энтертайнмент

Эрдэмтэд “анхны хүмүүс” гарч ирсэн нутгийг газрын зурагт тэмдэглэлээ

Нийтэлсэн

Зураг: Камила Белль “Манай эринээс 10 000 жилийн өмнө” кинонд…

Орчин үеийн хүмүүс Замбези мөрнөөс холгүй өнөөгийн Ботсваны нутаг дэвсгэрт гарч иржээ. Энэ тухай эрдэмтдийн хийсэн судалгааны өгүүллийг “Nature” сэтгүүлд нийтэлжээ.

Орчин үеийн тэдний онолоор бидний элэнц кроманьон хүн Африкт гарч ирсэн байв. Тэд дэлхийн энд тэндгүй биш зөвхөн Африкт 200 мянган жилийн өмнө гарч иржээ. Хүмүүс дараа нь Африкийг идэвхтэйгээр эзэмшиж эхэлсэн ба 60 мянган жилийн өмнө хүмүүсийн хамгийн анхны шилжин нүүлт хийгджээ.

Цааш нь кроманьончууд дэлхийгээр тарсан байна.

Тэд неандертальц ба денисовын гэх хүний бусад төрлүүдтэй идэвхитэйгээр нийлж үржжээ. Орчин үеийн хүний геном нь кроманьоны хүнийх бөгөөд геномын дөнгөж 2% орчим нь неондертальцад хамаатай ажээ.

Эрдэмтдийн шинэ судалгаанд Африкийн хаана бидний элэнц гарч ирснийг тогтоосон байна. Өмнө нь хүний элэнц хуланц Зүүн Африкийн Этопт үүссэн гэж байлаа. Харин шинэ судалгаа нь анхны хүн Африкийн өмнөд хэсэгт гарч ирснийг тогтоолоо.

Судалгаан митохондриалийн ДНК гэдгийн тусламжтайгаар хийжээ. Бидний митохондрийд ген бас байгаа. Митохондрийн геном нь эсийн цөмийн геномоос ихээхэн даруу. Тэнд  хүний биеийн байдалд нөлөөлдөг дөнгөж 13 гол геном байдаг аж. Харин эсийн геномд тийм геномууд нь  23 мянга.

Анхны хүмүүс гарч ирсэн газар

Гэхдээ митохондриалийн ДНК-ын тусламжтайгаар эмэгтэйчүүдийн салааны мэдээллийг мөрдөж болдог. Хүний ДНК-д хэдэн арван мянган жилээр хадгалагдсан генийг олохын тулд  эрдэмтэд  юу хийв, яаж тэднийг олов?.

Орчин үеийн хүнийг 200 мянган жилийн өмнө төрүүлсэн эмэгтэйг эрдэмтэд генетикийн  талаас нь тогтоож чаджээ. Орчин цагийн бүх хүмүүс митохондрийдаа тэр эмэгтэйн геномыг тээдэг аж! Тэр эмэгтэй орчин цагийн Ботсваны нутагт амьдарч байв. Тэр үед тэнд намагтай өвс ургамал, нуур цөөрөм их байжээ.

Ботсвана өнөөдөр нууртай үлдсэн ба эргэн тойронд нь цөлжжээ

Хүний өлгий болсон тэр нутагт одоо хэн хэрхэн амьдарч байна вэ. Өнөөдөр Ботсваны 70 хувийг Калахарийн цөл эзэлдэг. Гэлээ ч Сахарын цөл шиг “цөлийн цөл” биш. Тэнд баобаб мод ургаж цэцэглэх газраа цэцэглэнэ. Мөн тэндээс алмаз олворлодог!

Тэнд каланга ястнууд амьдардаг ба дэлхийн бусад хүмүүсээс ялгаатай нь “эктродактилия” гэдэг удамын өвчтэй төрдөг. Тэр төрлөхийн өвчин нь гар хөлд нь 10-аас багагүй хуруутай төрнө. Гэхдээ заримдаа эсрэгээр хөл гартаа хоёр гуравхан хуруутай төрдөг байна.

М.ЦОГТ

Exit mobile version