Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийн сонгуулийн санхүүжилт уул уурхайн хэдэн компани, банкнуудаас дандаа босч байсан

Нийтэлсэн

АН-ын 100 сая намаа төдийгүй, нэр дэвшигчдээ цаашлаад удахгүй болох сонгуулийг муухай харагдуулж байгаа нь үнэн.
100 сая төгрөг гэдэг тийм ч бага мөнгө биш. Монгол хүний дундаж цалин 1 сая 200 мянган төгрөг гээд бодохоор ийм хэмжээний мөнгийг 7-8 жил өөрөөсөө харамлан байж цуглуулах хэмжээний мөнгө.

Намдаа 100 сая төгрөгөө тушаасан горилогчид үнэхээр бэл бэнчинтэй юу эсвэл хаа нэг газраас босгож байна уу. Ямартай ч АН-ын залуус 100 сая үүнээс ч их тоотой мөнгөний араас харангадаж байгаа нь үнэн.
Гэхдээ хоёр дахь хувилбар аль нэг компаниас эсвэл нэг хүний халааснаас босгож байгаа нь үнэнд ойртох болов уу. Ал нь ч байсан аз эзээр гарсан тэд нэг хүн эсвэл бүлэглэлд үйлчлэх нь тодорхой.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ 30 жил юу болсон гэхээр ерөнхийдөө уул уурхайн хэдэн компаниудаас сонгуулийн мөнгө гарсан. Өөр мөнгө гаргах бядтай компани Монголд байхгүй. Дээрээс нь банк эд нараас л энэ 30 жилийн сонгуулийн санхүүжилт дандаа боссон байгаа юм” гэжээ. Өөрийгөө Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний тоонд багтах хүн гэж тодорхойлсон хүн ийн ярьснаас дүгнэхэд ил цагаан болсон МАН-ын 60 тэрбум, АН-ын 100 саяыг гайхах зүйл алга.

Л.Оюун-Эрдэнэ даргын ярьснаар ”Ерөнхийдөө ялах магадлалтай 15 орчим хүнтэй маш ойрхон харилцаа тогтооно. За, энэ 15 хүн бол аль аль нь тухайн намын лидерүүд. Тийм учраас энэ 15 хүн орж ирэхээр нийлбэр харьцаа 30. За, тэгээд энэ 15 хүнтэй холбоотой хүмүүсээ тооцохоор нийлбэр харилцаа 40-өөс дээш. 39 гэдэг тоо чинь Төр шүү дээ. Засаг байгуулна гэсэн үг. Гоёор тайлбарлавал энэ дандаа том төслүүд явдаг. Муухайгаар тайлбарлавал энэ дунд нөгөө нэг найраа, авилгал, нөгөө төрийн эрх мэдэл дээгүүр давсан лобби төслүүд явна гэсэн үг. Энэ лобби төслүүд яах вэ гэхээр асар их хэмжээний далд эдийн засгийг дагуулна. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг Улсын Их Хурлаар оруулахгүйгээр 49 хувийг нь авчраад нэг компани авна гэдэг бол энэ төрийн хуулиас давсан лобби байна л гэсэн үг шүү дээ.

“Эрдэнэт”үйлдвэр өнгөрсөн жил нэг их наяд орчим төгрөгийг улсад төвлөрүүлсэн байгаа. Гэтэл худалдаж авсан дүн нь 400 сая доллар. Нэг жилийн ашиг байгаа биз. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг жилийнх нь ашгаар аваад, гэхдээ тэр авсан 400сая долларын босголт нь үндсэндээ 80 орчим хувь нь дахиад төрийн мөнгөөр шийдчихсэн тэр үйл явцыг одоо юу гэх вэ. Тэр нь Монголбанк, Хөгжлийн банкны мөнгө. Аль аль нь улсын л мөнгө” гэжээ.

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг жилийнх нь ашгаар аваад, гэхдээ тэр авсан 400сая долларын босголт нь үндсэндээ 80 орчим хувь нь дахиад төрийн мөнгөөр шийдчихсэн тэр үйл явцыг одоо юу гэх вэ. Тэр нь Монголбанк, Хөгжлийн банкны мөнгө. Аль аль нь улсын л мөнгө

Түүний хэлснээр бидний өмнө цоо шинэ 30 жилийн аль хэдийн ирсэн нь үнэн бол сонгогчид өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дахин давтах учиргүй.

Жишээ татья. АН-ын генсек Ц.Баатархүү аль хэдийн 100 сая төгрөгөө намдаа тушаачихсан. Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт нэг жилийн орлого нь 60 гаруй сая төгрөг гэсэн байгаа.
Жилийн орлогоос давсан 100 сая төгрөгийг хэрхэн яаж, хаанаас босгож өгөв гэдэг асуултад хариулахад амархан Тэр хэн нэгнээс эсвэл аль нэг компаниас авсан байж таарна. Нэг үгээр хэлэхэд тэр өрөнд орсон.
Харин яаж төлөх вэ. Аз, эз нь таараад сонгогдвол нэг хүний эрх ашгийн төлөө эсвэл бүлэглэлийн төлөө үйлчилнэ.

Exit mobile version