Дэлхий
Катар улсад олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүй хүн $50,000-аар торгуулна
Персийн булангийн баян чинээлэг орнуудын нэг Катар амны хаалтыг олон нийтийн газарт заавал зүүх журам хэрэгжүүлэх гэж байгаагаа өчигдөр зарлажээ.
Ням гарагаас эхлэн хэрэгжих журмыг зөрчсөн хүн 200,000 риал ($53,000 орчим) хүртэл хэмжээний мөнгөн торгуулиар шийтгүүлэхийг Катарын дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
Үүнээс гадна гурав хүртэл жил шоронд хоригдох, эсвэл дээрх хоёр шийтгэлийг давхар хүлээх боломжтой байх ажээ.
Зөвхөн ганцаараа автомашин жолоодож явахдаа амны хаалт зүүхгүй байж болохоор журамд тусгасан байна. Катар улсад сүүлийн нэг өдрийн дотор 1,733 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тоог 28,272 болгожээ. Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо тус улсад 14 хүрээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters