Covid-19

Covid-19: Бразилд хоногт 13 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

Нийтэлсэн

Дэлхийн 215 оронд бүртгэгдээд буй covid-19 вирусийн цах тахлаар 4 сая 520 мянга 564 хүн өвчилж, 303 мянга 61 хүн хорвоог орхиж, 1 сая 701 мянга 178 хүн эмнэлгийн тусламж авч, эдгээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Бразил, ОХУ, Перу, Энэтхэг, Их Британи зэрэг улсад шинэ тохиолдол эрчимтэй нэмэгдсэн байна.

ОХУ-д 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй бага буюу 9974-өөр нэмэгдэж, 93 хүн хорвоог орхижээ. Тус улсад нийтдээ 252 мянга 245 хүн халдвараар өвчилж, 2305 хүн амиа алдаж, 53 мянга 530 хүн эдгэжээ. Тус улс өнөөдрөөс эхлэн covid-19-ийн эсрэг биет Москва хотын оршин суугчдад байгаа эсэхийг тодруулахаар олон нийтийг хамруулсан шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон байна.

Covid-19 вирусийн цар тахал эрчимтэй нэмэгдэж буй улс бол Бразил. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13 мянга 761 шинэ тохиолдол нэмэгдэж, 835 хүн нас барлаа. Бразилд нийт тохиолдол 202 мянга 918 –д хүрч, 13 мянга 993 хүн нас барж, 73 мянга 479 хүн эдгэжээ.

Монгол Улсын хувьд өчигдөр /2020.05.14/ 56 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 98-д хүрсэн. Үүнээс 15 нь эмнэлгийн тусламж авч эдгэсэн бол 83 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эмчлүүлж буй 83 хүнээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ.

Exit mobile version