Бидэнтэй нэгд

Дүүрэг

Баянзүрх дүүргийн 2019 оны онцлох ажлуудаас

Нийтэлсэн

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийн зорилтын хэрэгжилт болон 2019 онд зохион байгуулан хэрэгжүүлж буй ажил үйлчилгээнээс онцолж байна.

Сургуулийн 11 барилга ашиглалтад оров

Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа боловсрол, тэдний сурч хүмүүжих орчинд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. 2019-2020 оны хичээлийн жилд дүүргийн хэмжээнд нийт 62 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдан суралцаж байна.

Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт ерөнхий боловсролын 11 сургуулийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Дүүргийн хэмжээнд сургуульд хамрагдалт 99 хувьтай байна.

Гэрэлтүүлгийн тоог нэмлээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 1425 ширхэг гэрэлтүүлэг суурилуулав.

Гэрэлтүүлгийн тоо нэмэгдсэнээр гэр хороолол болон орон сууц хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч байгаа юм.

120.000 м.кв талбайн шороон замыг хусч тэгшлэв

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах үүднээс дүүргийн зүгээс гэр хороодын энхэл догол ихтэй шороон замуудыг 2015 оноос эхлэн засч, тэгшлэх ажлыг эхлүүлсэн нь иргэдийн таашаалд хамгийн их хүрсэн ажил болсон. 2019 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 120.000 м.кв талбайн шороон замыг хусч тэгшиллээ.

Цэцэрлэгийн тоо есөөр нэмэгдлээ

Дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт 28 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм. 2019 онд дүүргийн удирдлагын зүгээс хүүхэд багачуудын сурч боловсрох орчинг таатай болгох зорилтыг тавин ажилласан.

Энэ хүрээнд улс, нийслэл болон хамтын ажиллагаатай Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар зургаан цэцэрлэгийн барилгыг барилсан бол гурван цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

Улсын үзлэгээр ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төв комисс Баянзүрх дүүрэгт ажилласан.

Улсын үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч буй ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч сайжруулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоосон бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгуулж ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ.

1768,58 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газрууд /НҮГ/  ажиллаж байна.

НҮГ-1, 2, 3, 4 болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэдтэйгээ хамтран нийт 15 удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1,468,044м2 талбайн 1768,58 тонн хог хаягдлыг цэвэрлэв.

НҮБ-ын хөтөлбөр хэрэгжиж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг-Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр 2017 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл энэ онд тус хөтөлбөрийн дунд хугацааны тайлангийн хурал болж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, ирэх онд хийгдэх ажлуудаа төлөвлөсөн юм.

Дашрамд дурдахад, хүүхдэд ээлтэй бодлого эрхзүйг дүүргийнхээ хэмжээнд бүрдүүлж, хөрөнгө оруулах, гэр бүл хүүхдийн оролцоог хангах зорилго тавин ажиллаж байна.

31 байршилд хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ

“Хүүхдийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтсүүд багагүй  ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Тухайлбал, Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран 9 хорооны 10 байршилд иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайг байгууллаа. Мөн 15 хорооны 21 байршилд хүүхдийн тоглоомын талбай бичил цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулсан байна.

Шинээр 8,3 км авто зам тавигдав

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн Эдийн засгийн хөгжилтэй дүүрэг зорилтын хүрээнд нийт 8,3 км хатуу хучилттай авто зам тавигдлаа.

Мөн дүүргийн Тамгын Газраас дүүргийн НҮГ-3 ОНӨААТҮГ-тай хамтран орон сууцны хороолол дундах 1.600 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийв.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн 26 байршилд 10,788 м.кв талбайд явган хүний зам ашиглалтад оржээ.

Нийслэлийн шилдгээр шалгарлаа

Нийслэл хот байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Шилдэг хороо, Шилдэг хэсгийн ахлагчдын баг шалгаруулах арга хэмжээнд Баянзүрхчүүд амжилттай оролцлоо. Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос Баянзүрх дүүргийн 9, 16 дугаар хороо “Тусгай” байранд орж Нийслэлийн Шилдэг 10-н хорооны нэгээр тус тус шалгарчээ.

Харин дүүргийн 2, 7, 12, 27 дугаар хорооны хэсгийн ахлагчдын баг Нийслэлийн Шилдэг 10-н хэсгийн ахлагчийн багт шалгарсан юм. Мөн дүүргийн 26 дугаар хороо Манай хороо, миний гудамж аяны “Шилдэг байшин хороо”-оор шалгарсан байна.

95 жилийн түүхтэй Соёлын ордон

Баянзүрх дүүргийн Соёлын ордон буюу хуучнаар Жанжин клуб үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ой энэ онд тохиосон. Нийслэлийн ууган Соёлын ордныг дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваагийн санаачлагаар 2015 онд орчин үеийн 3D кино үзэх боломжтой кинотеатр болгон өргөжүүлсэн юм.

Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллаж байна.

Дэлхий6 цаг өмнө

Дэлхий хавтгай болсныг мэдэх үү, тэмцэгчид ээ?

CGTN мэдээ11 цаг өмнө

2025 оны хаврын баярын гала тоглолт амжилттай боллоо

Энтертайнмент15 цаг өмнө

Дуучин Эйли болон Чой Ши Хүн нар хуримын өмнөх зургуудаа ЦАЦЛАА

Боловсрол15 цаг өмнө

Кембрижийн их сургуультай хамтарсан AI академи НЭЭГДЛЭЭ

Нийгэм15 цаг өмнө

“Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Дэлхий17 цаг өмнө

БНСУ | 176 зорчигчтой онгоцонд гал гарчээ

Нийгэм17 цаг өмнө

Шуудангаар дамжуулж, МАНСУУРУУЛАХ БОДИС хилээр нэвтрүүлсэн хэрэг шүүхэд шилжлээ

Нийгэм17 цаг өмнө

Хулгайлсан машиныхаа дугаарыг сольж, замын хөдөлгөөнд оролцож байжээ

Нийгэм17 цаг өмнө

Өнгөрсөн онд 104 удаагийн цаг агаарын АЮУЛТ болон ГАМШИГТ үзэгдэл болжээ

Нийгэм17 цаг өмнө

Торгууль нь 450,000-аас дээш гарсан бол автомашиныг журамлана

Эдийн засаг17 цаг өмнө

“Дүнжингарав” дагасан МАРГААНЫГ өнөөдөр эцэслэнэ

Улс төр18 цаг өмнө

Монгол, Лаосын засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Вьентьян хотноо болов

Нийгэм18 цаг өмнө

Тэмцэгч нэртэй салбадай нарт тооцох хариуцлага байна уу?

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны хаврын баярын гала тоглолтын хөтөлбөрийг гаргалаа

CGTN мэдээ1 өдөр өмнө

ХТРТ-ийн хаврын баярын гала тоглолтын сурталчилгааны видео олон оронд тавигджээ

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Боловсрол3 жил өмнө

Л.Энх-Амгалан: Амиа хорлосон иргэдийн 25 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтаас болдог

Дэлхий1 долоо хоног өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр1 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд1 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм2 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм4 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент8 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент8 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент8 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг8 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр8 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр8 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр8 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий8 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий8 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ