Улс төр

Н.Энхбаярын оймсноос Б.Хурцын халаас руу орсон О.Баасанхүү

Нийтэлсэн

Тэр хамгийн анх Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан парламентад орсон ч төд удалгүй Б.Хурцын халаас руу орсон.УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнийг “Хурцын машины хонины хонхорт чимээгүй суудаг төлөг” гэж хэлж байлаа.

О.Баасанхүү ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц хийгээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар ажилладаг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсанхүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалтыг оруулахад гол үүрэг гүйцэтгэснээс нь харагдсан. О.Баасанхүүг УИХ-ын гишүүн болгосон намын дарга Н.Энхбаяр түүнийг улстөрийн захиалгаар ажилладаггэж хэлж байв. Уг нь бол О.Баасанхүү МАХН-аас нэр дэвшиж, анх удаа УИХ-ын гишүүн болсон тул намдаа үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой аталМАНАН бүлэглэлд зүтгэж, эцэст нь АН-ын үнэмлэхийг өвөртөлсөн билээ.

Түүнийг цэцгийн баглаатай угтсан С.Эрдэнэ О.Баасанхүүг эргүү маагуу, мэдрэл муутайгаар нь дуудаж, “Шархад”-ны эмнэлэг рүү хөтлөлцөөд хамтдаа явахдаа тулж байсан цаг саяхан. Тэр хуучин намынхаа даргатай тэрсэлдэж явсан шигээ шинэхэн эздийнхээ араас сүх далайхад ч бэлэн яваа.

Exit mobile version