Нийгэм
Нийслэлд хүчтэй шуурганы улмаас олон машин эвдэрч сүйджээ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах ажээ.
Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоосон байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэддээ:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
-Ой, хээр явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Өнгөрсөн Баасан гариг (2020.05.15)-т нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монтелийн уулзварын урд байрлах Royal Castle хотхонд хүчтэй шороон шуурганы улмаас цементен хашаа нурснаас гадна олон машин өртжээ.