Улс төр

АН Монгол Улсыг саарал жагсаалтаас нэн тэргүүнд гаргаж чадах хүмүүсийг нэр дэвшүүлнэ

Нийтэлсэн

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнжаргал мэдээлэл өгч байна:

-ҮБХ-ны саналын эрхтэй 410 гишүүнээс 300 гаруй нь мандатаа аван хуралд оролцож бйна. Бидэнд нэр дэвшигдийн нэрсийг эцсийн байдлаар танилцуулаагүй байна. Намын дунд шатны байгууллагууд бидэнд мэдээллээ битүүмжлэн илгээсэн. Сонгон шалшаруулах хорооны гишүүдийг ҮБХ-ноос соногосон. Нийт 19 гишүнтэй.  Одоогоор бидэнд нэг ч нэр ирүүлээгүй байна. Нэр дэвшигч тус бүрийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан саяхан манай намын гишүүн болсон. УИХ-ын гишүүн бол автоматаар намын ҮБХ-ны гишүүн болдог. Гэхдээ сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн эсэхийг мэдэхгүй байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:

-Ирэх дөрвөн жилд парламентад хэн АН-ыг төлөөлөн суух вэ гэдгийг шийдэх чухал хурал болж байна. Та бүхэн ч нэр дэвшигчдийн нэрсийг чих тавин хүлээж байгаа байх.

Ирэх дөрвөн жилд Монгол Улсыг саарал жагсаалтаас нэн тэргүүнд гаргаж чадах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх чадвар, боловсролтой хүмүүсийг нэр дэвшигчээр тодруулна. Одоо Сонгон шалгарууах хорооны хурал үргэлжилж байна. Санал хураалт нууцаар болдог. Үндэсний бодлогын хороо 400 орчим гишүүнтэй. Хурлын ирц 80 орчим хувьтай байна. Тэдний нууцаар өгсөн саналыг Сонгон  шалгаруулах хороо намын Үндэсний бодлогын хороонд танилцуулсны дараа Сонгуулийн ерөнхий хороонд жагсаалтаа танилцуулна.

АН-ын ялалтын тугийг мандуулах гишүүдийг сонгох учраас хурлын уур амьсгал сайхан байна. Бид зөв хүмүүсээ 29 тойрогт илгээсэн байхыг та бүхэн маргааш мэдэх болно.

Exit mobile version