Нийгэм
Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт зориулан цахим сургалт зохион байгуулжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт зориулан цахим сургалт зохион байгуулжээ.
Тус сургалт нь:
- Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх,
- Арга хэлбэрийг боловсронгуй болгох,
- Байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх,
- Удирдахуйн арга барилд суралцуулах зорилготой аж.
Түүнчлэн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, гал түймрийн улсын хяналт шалгалтад гарч буй алдаа дутагдал сайжруулах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Мөн гал түймрийн улсын хяналт шалгалтын өнөөгийн байдал, ололт, дутагдал, ажлын үр дүнг дээшлүүлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.