Дэлхий

ENN Energy Holdings: Байгалийн хийн үнэ хасах хязгаар руу орж магадгүй

Нийтэлсэн

БНХАУ-ын байгалийн хийн хамгийн том дистрибьютерүүдийн нэг “ENN Energy Holdings” байгалийн хийн үнэ хасах түвшин рүү орж болзошгүй байгааг хувьцаа эзэмшигчдийн уулзалтаараа хэлэлцсэн байна.

Өнгөрсөн сард WTI газрын тосны үнэ хасах (-) 40.3 ам.доллар болж буурсан юм. Үүнтэй төстэй өөрчлөлт байгалийн хийн зах зээлд гарч болзошгүй гэсэн хувилбар байгаа аж. Тус компанийн ТУЗ-ийн дарга, тэрбумтан Ван Юй Сүо үнэ хасах (-) руу орно гэж тооцоолж байгаа нь хадгалах дэд бүтцийн хомсдолтой холбоотой гэж онцолжээ. Харин аль бүс нутагт, ямар жишиг үнэ ийм түвшинд хүрэх талаар тодорхой зүйл дурдаагүй байна. Сүүлийн үед байгалийн хийн үнэ харьцангуй хямд байгаа нь “ENN Energy Holdings”-ийн хувьд импортын зардлыг нь бууруулж ашигтай тусаж байгаа юм байна.

М.Золбоо
Эх сурвалж: Bloombergtv.mn

Exit mobile version