Улс төр
Нэр дэвшигчдийн мэдээллийг пүрэв гараг хүртэл хүлээж авна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминИх хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг өчигдөр /2020.05.17/ хүлээн авч эхэлсэн. Өнөө өглөөний байдлаар баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна.
Сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны тавдугаар 21-ний өдрийг дуустал хүлээн авах юм. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм.