Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Дархан арьс ширний цогцолбор ХХК-тай бодлогын гэрээ байгууллаа

Нийтэлсэн

Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй. Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын хэмжээ хангалтгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Дархан арьс ширний цогцолбор ХХК нь  2015 оноос туршилт, судалгааг эхлүүлэн Дархан Арьс Ширний Цогцолборыг барих төслийн ажлыг 2018 оноос эхлүүлж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран ажиллаж  байна.

Төслийн хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах,  ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд Дархан хотноо баригдах юм. Тухайлбал,

  • Бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 9-н үйлдвэр
  • Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 4-н үйлдвэр
  • Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр – 2 үйлдвэр
  • Эсгийний үйлдвэр- 2
  • Желатин уургийн үйлдвэр-1
  • Судалгаа хөгжил, инновацийн төв
  • Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж
  • Цахилгаан дамжуулах дэд станц  зэргийг барихаар төлөвлөжээ.

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэд байнгын ажлын байртай болох боломжтой. Олон улсын жишигт нийцсэн цогцолборыг байгуулахаар Испани улсын ИПАП Инженеринг компаниар Цогцолборын ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрийн технологийн схем зургуудыг хийлгэж байна. Швейцарь улсын Huni компанийн зөвлөгөөн доор салбартаа тэргүүлэгч Итали улсын Deltacque компани арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Судалгаа шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн хүрээнд малын эрүүл мэнд, түүхий эдийн чанарын тогтолцоог сайжруулах болоод төслийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахаар  Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Дархан арьс ширний цогцолбор ХХК-тай Бодлогын гэрээг байгуулж төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх алхмыг хийлээ.

Дархан арьс ширний цогцолбор ХХК нь 2019 онд төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажил явагдаж байна. 2020 оны 7 сараас эхний үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Испани улс руу арьс, шир нийлүүлэх гэрээг байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлээд байна. Ингэснээр Европын зах зээлд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх боломж бүрдэх юм.

Цогцолборын үйл ажиллагаа жигдэрснээр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг  нэмэгдүүлж, хангамж үйлдвэрлэлийг тогтвортой байдлыг хангах бөгөөд малчин өрхийн орлого нэмэгдэх юм.

CGTN мэдээ5 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ22 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн