Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Мандах: Монголд амьдарч байгаа гадны иргэд нутаг буцах сонирхолгүй байна

Нийтэлсэн

“Covid-19”-ын нөхцөл байдалтай холбогдуулан ГИХГ-ын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Д.Мандахтай ярилцлаа.

-Онцгой нөхцөл байдлын үед олон улсад гадаадын иргэн харьяатын байгууллага ямар журмаар хэрхэн ажиллаж байна вэ. Коронавирусаас болж виз олголттой холбоотойгоор ямар нэг өөрчлөлт орж байгаа юу?
-Цар тахлын үед улс орнууд хамгийн эхэнд хүний эрхийг хангах нийтлэг зарчим баримталж байна. Коронавирусын дэгдэлт дэлхий нийтэд цоо шинэ сорилт, өөрчлөлт авчирч байгаа учраас тухайн улс оронд суугаа гадаадын иргэдийн эрхзүйн байдал янз бүр байна.

Бусад улс оронд нэгэнт хорио цээрт орсон гадаадын иргэдийн хувьд эх орон руугаа буцаж чадахгүй тохиолдолд визний хугацааг сунгах асуудлыг харьцангүй уян хатан шийдвэрлэж байна.

Гадаадын иргэдийн оршин суух виз, хөдөлгөөнтэй холбоотой бүх асуудлыг манай байгууллага хуульд заасан тодорхой чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бусад улс оронтой харилцан адил зарчмыг баримталж, Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу зохицуулалт хийж байгаа.

Монголд оршин суух зөвшөөрөлтэй 121 улсын 19000 гаруй гадаадын иргэн бий. Үүний дийлэнх буюу 2933 нь оюутан, 437 нь Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэн байна.

Мөн Гадаад харилцааны яамаар дамжуулж улс орнууд монгол иргэдийн визийг ямар нөхцлөөр сунгаж байгаа болон төлбөртэй эсэхийг судалж олон улсын нийтлэг зарчмыг баримталж байна. Визийн шаардлагаас чөлөөлөх олон улсын гэрээ байдаг. Тухайлбал, БНСУ-ын хувьд богино хугацааны 90 хүртэл хоногийн визтэй иргэдийг боломжит хугацаагаар үнэ төлбөргүй визийн хугацааг сунгаж байна.

Манай улс ч мөн адил үүний дагуу явж байгаа. Монгол Улсад байнгын оршин суудаг гадаадын иргэний визийг тодорхой шаардлагын дагуу сунгаж байгаа бол түр хугацаагаар буюу 90 хүртэл хоногоор ирээд буцах гэж байгаа гадаадын иргэдийн визийн хугацааг хорио цээрийн дэглэмийн хязгаарлалттай уялдуулан сунгаж байна. Гадаадын иргэдийн хувьд цар тахлын үед виз сунгуулахгүй байж болно гэдэг ойлголт байхгүй. Ямар нэг асуудал үүслээ гэхэд бүртгэл мэдээллийг нь ашиглах, тухайн иргэнд туслах шаардлага гарна. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газарт хандаж заавал бүртгүүлж, визээ сунгуулах шаардлагатай.

-Солонгосоос бусад улсын иргэдийн визийг төлбөртэй сунгаж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар виз сунгалтын төлбөрийг зохицуулсан байдаг. Нэгэнт хуулиар тогтоосон Засгийн газар хооорондын гэрээгээр төлбөрөөс чөлөөлөөгүй бол төлбөр авна. Мөн олон улсын агаарын шуудан үйлчилгээ тодорхой хугацаагаар хаагдсанаас үүдэлтэй гадаад паспортын хүчинтэй хугацааны асуудал хөндөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аль ч улс орон иргэдэд паспортын хүчинтэй хугацаагаар түр оршин суух зөвшөөрлийг нь өгч байна.

-Монгол Улсад ажиллаж амьдардаг гадаадын цөөнгүй иргэн тусгай үүргийн онгоцоор нутаг буцсан. Одоогоор хэдэн улсын хэчнээн иргэн Монголд оршин сууж байна вэ. Виз, оршин суух эрх хэтэрсэн, хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Монголд оршин суух зөвшөөрөлтэй 121 улсын 19000 гаруй гадаадын иргэн бий. Үүний дийлэнх буюу 2933 нь оюутан, 437 нь Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэн байна. Мөн Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын харьяат хүүхэд бүртгэлээрээ гадаад гэж явдаг ч энэ цаг үед дийлэнх нь Монголд оршин сууж байна.

Мөн гадагшаа чартер нислэгээр явж байгаа иргэдийн 80-90 хувь нь монголчууд байгаа нь Монголд амьдарч байгаа гадаадын иргэд нутаг буцах сонирхолгүйг харуулж байна.

Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг тодотгож хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан байдаг. Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь нь 100592 гэж тооцвол нэг улсын иргэн 33651 хүртэл байх боломжтой гэж үздэг. Энэ хувь хэмжээгээр үзвэл БНХАУ-ын иргэн 7800 орчим буюу 0.056 хувь байгаа.

Чартер нислэгээр буцах хүсэлтэй гадаадын иргэд бол чөлөөтэй. Нөгөө талаас Монголд хууль бусаар амьдарч байсан хүмүүсийг албадан гаргах, торгох ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой зохицуулалт одоогоор байхгүй. Харин яд эдлээд дууссаны дараа, хууль бусаар оршин сууж байгаа бол тухайн улсын Элчин сайдын яамтай нь холбогдоод нутаг буцааж байна. Аль ч улс орны байр суурь ийм л байна. Манай улс 2020 он гарснаас хойш 110 орчим гадны иргэнийг албадан гаргасан.

-Хичээл сургуулиасаа шалтгаалаад нутаг буцаж чадаагүй оюут­нуудын визийг сунгах уу?
-Оюутнуудын ор­шин суух зөвшөөрөл долдугаар сард дуусдаг учраас сунгах эсэх нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж тухайн үедээ тодорхой зохицуулалт хийгдэх байх. Өнөөдрийн байдлаар бол хуулийн дагуу амьдарч байгаа гадны иргэдийг ямар нэг байдлаар Монголоос гар гэсэн шаардлага тавиагүй. Сайн дурын үндсэн дээр чартер нислэгээр буцах эрх нь нээлттэй.

-Гадны улсад байгаа иргэдийн ажил зогсч, оюутнуудыг байрнаасаа гарах шаардлага тавьж байна. Үүнтэй адил манай улсад байгаа гадны иргэд ажилгүй болох, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байх, оюутнууд сургуулийнхаа байрнаасаа гарах зэргээр хүндрэлтэй нөхцөл байсан үүсч байна уу. Үүн дээр танай байгууллага хэрхэн анхаарч байна вэ?
-Олон улсад бол Монголд байгаа гадаадын иргэд хамгийн таатай нөхцөлд тайван амьдарч байгааг онцолж байна. Гадаадын иргэд ямар нэг байдлаар эрсдэлд орсон, эрх зөрчигдсөн, тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа талаарх гомдол мэдээлэл энгийн үеэс харьцангуй багассан. Мөн гадагшаа чартер нислэгээр явж байгаа иргэдийн 80-90 хувь нь монголчууд байгаа нь Монголд амьдарч байгаа гадаадын иргэд нутаг буцах сонирхолгүйг харуулж байна. Эх орон нь чөлөөтэй байсан ч явахгүй байгаа нь Монгол тайван, хүний эрх хангагдсан байгаагаас гадна үндэстний зан заншил, уужуу ухаантай холбоотой байх. Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр шуурхай гарч, авч байгаа арга хэмжээ нь олон улсад нэр хүндтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаадын иргэдэд амьдрах хамгийн тааламжтай улсын нэг болж байна.

-Коронавирус агаа­рын тээвэр, аялал жуулч­лал гээд бүхий л салбарт огцом нөлөөлж байна. Харьяатын байгууллагад ямар өөрчлөлт авчирч байна вэ?
-Цаг хугацааны хувьд гадаадын иргэдийн хөдөлгөөн харьцангуй бага үед коронавирус гарсан. Урд хөршид Цагаан сар таарснаас үүдэлтэй тэндээ очиж гацсан иргэд ч цөөнгүй бий. Ажиллах хүчний хувьд ч сүүлийн жилүүдэд эрс багассан. Одоо бол дипломат шугам, олон улсын ачаа тээвэр хилээр хязгаарлалтгүй нэвтэрч байна. Мөн Европоос хүнс зөөж байгаа олон улсын ангилалтай жолооч нар хэвийн явж байгаа.

Эрсдэлтэй хэдий ч манай байгууллагаар өдөрт 80-100 хүн тогтмол үйлчлүүлж байгаагийн ихэнх нь гадаадын иргэний иргэд визтэй холбоотой үйлчилгээ авч байна. Гэхдээ гадаадын иргэд цахимаар үйлчилгээ авахаас илүүтэйгээр биечлэн ирж үйлчилгээ авах сонирхолтой байна. Энэ нь гадаадын иргэн паспорт бичиг баримтаа биедээ авч явах шаардлагатай байдагтай холбоотой юм. Тодруулж хэлбэл, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлж байна.

С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио15 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио15 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио15 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио15 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм15 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий15 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг15 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий15 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий15 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр15 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр15 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент15 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ