Энтертайнмент
Youtube дээрх короновирусийн тухай бичлэгийн дөрөвний нэг нь хуурамч байсныг тогтоов
Youtube дээр нийтлэгдсэн хамгийн их хандалт өндөртэй короновирусын тухай бичлэгүүдийн дөрөвний нэг нь ташаа эсвэл хуурамч мэдээлэл агуулсан бичлэг байсныг судалгаагаар тогтоожээ. Дунджаар хуурамч, төөрөгдүүлсэн бичлэг 62 сая гаруй хандалттай байсан байна. Хуурамч бичлэгүүдэд ихэвчлэн эмийн компаниуд коронавирусын вакциныг аль хэдийн гаргасан боловч түүнийг зарахаас татгалзаж байна гэсэн утгатай мэдээллүүд агуулжээ. Судлаачид зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн байгууллагын зүгээс баталгаатай, үнэн зөв мэдээлэл Youtube дээр байршуулахыг зөвлөв.
Гэвч тэдгээр бичлэгүүдийн зарим нь энгийн хүн ойлгоход хялбар бус, төвөгтэй байж болзошгүй гэв. British Medical Journal Global Health-ийн цахимаар нийтэлсэн судалгаандаа гуравдугаар сарын 21-ний байдлаар хамгийн өндөр хандалттай коронавирусын тухай бичлэгүүдэд хийсэн судалгааны үр дүнг нийтэлжээ. Тухайн бичлэг нь вирусийн тархалт, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний талаар үнэн бодит мэдээлэл өгсөн эсэх дээр үндэслэн хийсэн байна. Нийт бичлэгүүдээс Засгийн газрын агентлагийн нийтэлсэн бичлэг бусад эх сурвалжийн бичлэгүүдээс харьцангуй чанартай боловч цөөн байжээ. Хуурамч мэдээлэл агуулсан 19 бичлэгт судалгаа хийхэд:
- Гуравны нэг нь энтертайнмент мэдээ цацдаг сувгаас
- Дөрөвний нэг нь үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс
- Мөн дөрөвний нэг нь интернет мэдээний сувгаас
- Үлдсэн 13 хувь нь Youtube дээр бичлэг хийдэг хүмүүс нийтэлсэн байна.
Youtube мэдэгдэлдээ “Бид хор хөнөөлийг бууруулахын тулд хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэх болно гэдгээ мэдэгдэж байна. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны өгөгдлийг ашиглан эрх бүхий агуулгыг нэмэгдүүлэх, хор хөнөөлтэй мэдээллийн тархалтыг бууруулах, мэдээллийн самбар харуулах, мэдээллийг цаг тухайд нь өгөх үүрэгтэй. Хуурамч, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд та бүхэн тусална уу” хэмээн дурджээ.