Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Цахим орчинд болж байгаа дэлхийн хэмжээний том тэмцээнүүд

Нийтэлсэн

БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэнээр олон орныг хамраад байгаа коронавирусын улмаас олон спортын тэмцээн хойшлон цуцлагдаж, зарим том тэмцээнийг үзэгчгүйгээр хийхээс гадна цахим орчинд хийж эхлээд байгаа билээ. Энэ удаагийн спорт буландаа дэлхийн хэмжээний томд тооцогддог тэмцээний тамирчид цахим ертөнцөд хүч чадлаа сорьж өрсөлдөж байгаа талаар мэдээллийг хүргэе.

Цахим хөлбөмбөгийн аваргаар Р.Содномрагчаа тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбоо, Электрон спортын холбооны санаачлага, “Jig Jug”, “BSB service LLC”, “SPS” телевизийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “FIFA 20 V-Premier” цахим тэмцээний эхний цуврал амжилттай зохион байгуулагдаж  энэ сарын 16-нд өндөрлөлөө. Манай хөлбөмбөгчдийн мэргэжлийн тамирчдын дунд болсон  хөлбөмбөгийн аварга шалгаруулах цахим тэмцээнд 64 хөлбөмбөгчин оролцсоноос “FC Ulaanbaatar” багийн тамирчин Р. Содномрагчаа түрүүлж “Хад” багийн тамирчин А. Дөлгөөн дэд байранд оржээ.

Долоо хоног үргэлжилсэн 63 цувралаар 126 тоглолт явагдсанаар өндөрлөсөн  тэмцээний үеэр “Дэрэн ФС” багийн залуу тамирчин Бат-Од  шөвгийн наймын тоглолтод “Алдрын дайчид” багийн  Ихбаярыг 8:5 харьцаагаар хожив. Тэрээр эхний тоглолтод 4:3 харьцаагаар хожигдож байсан ч  хариу тоглолтод 5:1 хожсоноор  хагас шигшээ тоглолтод оролцох эрхтэй болсон юм. Гэвч Бат-Од  хагас шигшээ тоглолтод “FC Ulaanbaatar” багийн тамирчин Р. Содномрагчаад  8:7 харьцаагаар хожигдсоноор аваргын төлөө тоглох эрхгүй боллоо.

Харин  “Хад” багийн тоглогч Дөлгөөн цахим хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Реал Мадрид” багийг сонгож “Андууд” багийн Бадралын “Арсенал” багийг 5:1 харьцаагаар буулган авснаар аваргын төлөө тоглох шигшээ тоглолтод тунаж үлдсэн аж. Манай улсад анх удаа мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчдын дунд зохиогдсон цахим хөлбөмбөгийн тэмцээний дараагийн  хоёр дахь цуврал тэмцээн удахгүй эхэлнэ гэж  Монголын электрон спорт холбооныхон фэйсбүүк дэх пейж хуудастаа бичжээ.

Би дахин түрүүлэхийг хүсч байна

Сан Мариногийн мотоциклийн  Гран при  аварга шалгаруулах GP виртуал уралдааны  эхний байрыг “Репсол Хонда” багийн мотоциклчин Алекс,  Маверик Виналес, Пекко Баньяя нартай хувааж эзэлжээ.  Харин түүний багийн тамирчин Марк Маркес энэ сарын 17-нд улирлынхаа анхны уралдаанд оролцсон байна. Харин Алекс Маркес эхний виртуал тэмцээнд түрүүлснийхээ дараа  Херест болсон уралдаанд II, дараагийн уралдаанд III байрт оржээ.

Тэрээр энэ сарын 17-нд Мизаногийн тойрог зам дээр есөн тойргоор уралдсан цахим тэмцээнд  оролцохынхоо өмнө “Би өмнөх уралдаануудаас  бага зэрэг илүү бэлтгэл хийж байна. Бид бараг нэг зэрэг тоглож эхэлдэг энэ тоглоомонд би дасч эхэлж байна.  Мөн бидэнд их зугаатай байгаагаас гадна ингэж уралдах нь надад таалагдаж байна. Учир нь би  жинхэнэ тойрог замд уралдсанаас илүү тайван байна. Түүнээс гадна дахин Мизаногийн тойрог замд уралдахаар боллоо. Үнэндээ  миний уралдах дуртай зам биш. Гэхдээ сайхан уралдаан болно гэж бодож байна. Зарим  зам дээр уралдахдаа бага зэрэг  сэтгэх хэрэгтэй. Алекс Маркес “Би дахин түрүүлэхийг хүсч байна. Херестэд болсон уралдаанд эхний удаа унаагүй байсан бол түрүүлэх боломж байсан” гэжээ.

Ле Манс автомашины уралдаан зургадугаар сард болно

Ле Манс 24 цагийн автомашины уралдааныг зохион байгуулагч нар өнгөрсөн гуравдугаар сард уламжлал ёсоор зургадугаар сард болдог авто ертөнцийн хамгийн том уралдааныг коронавирусын улмаас есдүгээр сарын 19-нд  хийхээр болж хугацааг нь хойшлуулсан гэж мэдэгджээ. Гэвч тэд энэ уламжлал болгон хийж ирсэн  автомашины уралдааныг хугацаанд нь  хийх гарцыг олсон байна. Тодруулбал, зургадугаар сарын 13-14-нд цахим ертөнцөд энэ уралдааныг зохион байгуулахаар болжээ. Энэ уралдааныг “L’Ouest “ автомашины клуб, Мотоспорт клуб, дэлхийн спорт уралдааны машины аварга шалгаруулах холбооноос зохион байгуулах аж.

Уралдаанд оролцох багууд дөрвөн гишүүнтэй байх ёстой бөгөөд хамгийн багадаа хоёр нь мэргэжлийн нисгэгч, видео тоглоомын хоёр сайн мэргэжилтэн байх шаардлагатай гэнэ. Тэмцээнд “Factor2” платформын тоглоомыг ашиглах бөгөөд  дээд тал нь “LMP2”, “GTE” загварын 50 машин барианаас гарах юм байна.  Мөн баг бүр жолоочоо солихыг шаардах аж.  Жолоочийн тэсвэр чадварыг сорьдог энэ уралдааны үеэр жолоочийн машинаа жолоодож уралдах хамгийн бага хугацаа нь дөрвөн цаг бөгөөд хамгийн дээд тал нь долоон цаг  жолоодох эрхтэй юм байна.

Түүнээс гадна цахим спортын энэ тоглоомонд олон жил уралдаж хүчээ сорьж байгаа цахим спортын мэргэжлийн тоглоомчид оролцох боломжтой аж. Мөн энэ уралдааныг өмнөх бусад уралдаантай адил шууд дамжуулан үзүүлэх юм байна. Харин зохион байгуулагч нар нь энэ тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх эрхийг олон орны телевизэд худалдах, “Youtube”,” Facebook gaming” онлайн сувгийг ашиглан хүмүүст хүргэх эсэхээ хараахан шийдээгүй байна.

Засгийн газар1 өдөр өмнө

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Дэлхий1 өдөр өмнө

Билл Гэйтс $200 тэрбумын хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай

Улс төр1 өдөр өмнө

Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ

Улс төр1 өдөр өмнө

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

Улаанбаатар1 өдөр өмнө

Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэх үү?

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Улс төр1 өдөр өмнө

Агаарын тээврийг хялбаршуулах Ази-Номхон далайн бүсийн форум Улаанбаатарт болно

Нийгэм1 өдөр өмнө

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Хакими: Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм

Эдийн засаг1 өдөр өмнө

Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байна

Дэлхий1 өдөр өмнө

Өмнөд Солонгост ээлжит бус ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ХЭВИЙН ажиллаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн