Улс төр
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа өнөөдөр дуусна
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Тэгвэл өнөөдөр мэдүүлгээ гаргах өдөр бөгөөд 23.59 цагаас өмнө нэр дэвшигчид ХОМ-ээ бүрдүүлэх хэрэгтэй аж.
Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт 12 нам, дөрвөн эвсэл, бие даагч нар болох нийт 670 орчим нэр дэвшигчдийн мэдээллийг СЕХ-ноос АТГ-т ирүүлжээ. Нэр дэвшигчдийн мэдээллийг цахим системдээ үүсгээд явж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.
Түүнчлэн өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт нэр дэвшигчдийн 360 буюу 51,2 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.
Өнөөдрийн дотор багтааж ХОМ-ээ баталгаажуулаагүй нэр дэвшигч бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр нэр дэвшиж чадахгүй байх магадлалтай юм. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын хураангуй мэдээллийг зургадугаар сарын 2-нд АТГ-ын цахим хуудсанд байршуулна.