Covid-19
Энэтхэгээс ирсэн хүмүүсийн шинжилгээний сорьцыг маш хурдан цуглуулж, хариуг мэдээлнэ
Энэтхэгээс 158 иргэнийг тусгай үүргийн онгоцоор өнөө өглөө 07:59 цагт эх оронд нь авч ирсэн билээ.
Тэднээс биеийн байдал хүнд хоёр хүнийг ХӨСҮТ-д, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүний хэвтүүлэн эмчилгээг эхлүүлжээ. Энэтхэгээс ирсэн хүмүүсийн шинжилгээний сорьцыг маш хурдан цуглуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Монгол Улсад COVID-19 халдварт өвчний тохиолдол 140 бүртгэгдсэний 26 нь эдгэрч, 114 хүн яг одоо эмчлэгдэж байгаа юм.