Боловсрол
С.Чинзориг: МСҮТ-ийн оюутнуудад хичээллэхгүй байх үеийн тэтгэлгийг олгохгүй
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд гуравдугаар сарын 2-ныг дуустал ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Тэгвэл энэ хугацаанд багш нарын цалинг олгох бол МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг олгохгүй гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.
Харин тав хүртэлх настай хүүхдээ асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгох асуудлаар тэрбээр “Албан ёсны шийдвэр гараагүй гэж ойлгож байна. Харин Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр бол аж ахуйн нэгж, байгууллагуудад ийм зөвлөмжийг л өгч байгаа. Ер нь тав хүртэлх настай хүүхдээ асарсан эцэг, эхэд эмнэлгийн актыг үндэслэн цалинтай чөлөө олгож байсан туршлага бол байгаа. Ийм боломж бий” гэлээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэрийг өнгөрсөн онд Засгийн газар гаргаж байсан юм.