Эдийн засаг

2019 онд орлого, ашиг, борлуулалтаараа ТЭРГҮҮЛСЭН ТОП10 ААН-ийг зарлалаа

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 19 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг зарлалаа.

Улс орон, нийгэм,  эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, 2019 оны ТОП 10ААН-ийг танилцуулж байна.

ТОП-100-г эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн:

  • ААН-ийн тухайн жилийн орлого,
  • Улсын төсөвт оруулсан татвар,
  • Нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо,
  • Ашиг,
  • Хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг.

Өнгөрсөн жилийн ТОП-100 ААН-ийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс-Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, ХААН банк, Энержи Ресурс ХХК, МАК ХХК, НИК ХХК, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк,  Улаанбаатар төмөр зам ХНН тэргүүлж байжээ.

Энэ жил коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП-100 ААН-ийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг цахимаар зохион байгуулж буй юм.

Exit mobile version