Дэлхий

Дэлхий даяар нэг өдрийн дотор хамгийн олон Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа

Нийтэлсэн

Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш дэлхий даяар нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр буюу Лхагва гарагт зарлажээ.

Тодруулбал сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 106,000 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

“Бидний өмнө урт зам хүлээж байгааг энэ тоо харуулж байна. Сүүлийн үед дунд болон бага орлоготой улс орнуудад халдвар нэмэгдсэн нь бидний санааг хамгийн их зовоож байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өндөр хөгжилтэй орнуудад цар тахал оргил үедээ хүрч, сулрах талдаа орсон бол Африк, Өмнөд Ази, Латин Америкийн улс орнуудад ид эрчимжиж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын бараг гуравны хоёр нь дөрөвхөн улсад оногдож байгаа ажээ. Тэдгээр нь АНУ, ОХУ, Энэтхэг, Бразил юм.

Бразил улс халдварын тоогоор одоо дэлхийд гуравдугаарт жагсаж байгаа ба удахгүй ОХУ-ыг гүйцэж, АНУ-ын дараа орох магадлал өндөр байна.

Энэтхэг, Перу улсуудын халдварын тоо 100,000-ыг давж, хамгийн олон тохиолдолтой дэлхийн 10 орны жагсаалтад удахгүй орох төлөвтэй байгаа юм.

Эдгээр улсууд халдварын тоогоор Хятад улсыг саяхан гүйцэж, одоогоор 11, 12 дугаарт тус тус жагсаж байна.

Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан сүүлийн үеийн тоо баримтаар хамгийн олон халдварын тохиолдолтой дэлхийн 10 орон:

Exit mobile version