Улс төр
Н.Номтойбаяр гишүүнийг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргалаа
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминМАН-ын Хяналтын ерөнхий хороо сая хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргажээ. Тус хорооны дарга Д.Батбаатар “хяналтын ерөнхий хороо сая МАН-ын Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг хэлэлцлээ.
Энэ нь ямар асуудал вэ гэхээр МАН-ын нэрээр өндөр албан тушаалд очсон Н.Номтойбаяр гишүүн олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, удаа дараа зодоон цохион хийсэн явдал нь намын болоод намын гишүүдийн нэр хүндэд нөлөөлж байгаа асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн юм.
Уг асуудлыг хэлэлцээд намын дүрмийн зургадугаар зүйлийн дагуу МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргалаа. Гэхдээ намаас хөөх, гаргах гэдэг хоёр тусдаа ойлголт.
Хөөнө гэхээр тэр хүнтэй нам ямар нэгэн харилцаа хамааралгүй болж байгаа гэсэн үг. Харин гарсанд тооцох шийдвэр нь тухайн хүн алдаа дутагдлаа засаад буцаж намдаа ороход нь нээлттэй байдгаараа ялгаатай. Манай намын дүрмээр ингэж зохицуулсан байдаг юм” гэлээ.