Дэлхий
АНУ-д 13 сая хүнийг шинжилгээнд хамруулснаас 1.6 саяд нь халдвар илэрчээ
Дэлхий даяар өчигдөр коронавирусийн халдварын 105 мянган шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авагсдын тоо 5’188’924 боллоо.
АНУ-д 13 сая хүнийг шинжилгээнд хамруулснаас 1.6 саяд нь халдвар илэрсэн бол ОХУ-д 7.8 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 317.5 мянган хүн халдвартай нь тогтоогдоод байна.
Бразил улсад сүүлийн нэг хоногт 16’730 хүн халдвар аваад байна. Өндөр хөгжилтэй орнуудад цар тахал оргил үедээ хүрч, намжиж байгаа бол Африк, Өмнөд Ази, Латин Америкийн улс орнуудад эрчимтэй нэмэгдэж буй.
Дэлхий дахинд нийт 2’078’554 хүн коронавирусийн халдвар аваад эдгэрчээ. Харин нас барагсдын тоо хоногт 4820-иор нэмэгдэж, 334’059 болсон байна.
Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ – 27’481 /Нийт 1’320’204/
- Бразил – 16’730 /Нийт 310’087/
- ОХУ – 8849 /Нийт 317’554/
- Энэтхэг – 6198 /Нийт 118’226/
- Перу – 4749 /Нийт 108’769/
Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:
- АНУ – 1346 /Нийт 96’282/
- Бразил – 1153 /Нийт 16’730/
- Мексик – 424 /Нийт 2248/
- Их Британи – 338 /Нийт 36’042/
- Итали – 156 /Нийт 32’486/
Хамгийн олон хүн эдгэрээд буй улсууд:
- АНУ – 382’183
- Испани – 196’958
- Герман – 158’000
- Итали – 134’560
- Бразил – 125’960
Хамгийн олон хүнийг шинжилгээнд хамруулсан улсууд:
- АНУ – 13’418’493
- ОХУ – 7’840’880
- Герман –3’595’059
- Итали – 3’243’398
- Испани – 3’037’840
Эх сурвалж: Worldometers.info