Бидэнтэй нэгд

Нийгэм

Дэлхийн хүн

Нийтэлсэн

Нобелийн шагналт багийн гишүүн, НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллагын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогтыг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа. Тэрээр дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд өөрийн сэтгэл зүрх, ур ухаанаа зориулсан цөөн Монгол хүний нэг билээ.  Тиймээс  нийтлэлээ Дэлхийн хүн хэмээн нэрлэв.   Д.Эрдэнэцогт хурандаа Гаага хот дахь НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллагад зэвсгийн шинжээчээр 10 гаруй ажиллахдаа бөмбөрцөг дээрх химийн зэвсгийн 70-80 хувийг устгахад гардан оролцсон байна.   Энэ нь хүн төрөлхтний өмнө байгуулсан томоохон гавьяа. Тиймээс түүний баг болох НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллагын хамт олонд Нобелийн Энхтайвны шагнал хүртээж байсан юм.

Д.Эрдэнэцогт хурандаа ОХУ-д Цэргийн дээд академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европын холбоонд Натогийн цэргийн сургуулийг тус тус төгсчээ.  Энэ талаараа “Би Москвагийн Тамбовын их сургуулийг амжилттай дүүргэж байхдаа ч НҮБ-д ажиллана гэж бодож байгаагүй. Армид 20 орчим жил амжилттай ажиллаж, доктор хамгаалахдаа ч энэ талаар огт бодоогүй. Нэгдүгээр ангид онц сурсан ч, цэрэг армид салаан дарга хийсэн ч, хариуцсан ажлаа нэр төртэйгөөр чин үнэнчээр хийсээр ирсэн. Энэ нь аяндаа НҮБ-д хөтөлсөн байх. Өөрөөр хэлбэл олон жилийн шударга хөдөлмөрийн үр дүн. Улмаар НҮБ-д ажиллахдаа Нобелийн шагнал авсан нь миний амьдралын бахархалт үе юм” гэв. Энэ үйл явдал 2013 онд болсон бөгөөд Нобелийн Энх тайвны салбарын шагналыг НҮБ-ын дэргэдэх Химийн зэвсгийн хориглох байгууллагын гишүүдэд олгосон билээ. Тэрээр энэ талаар “Энэ шагналыг  ОХУ-ын  Ерөнхийлөгч В.Путин өөрийн  биеэр ирж манай  байгууллагад   гардуулсан байсан. Нэг өглөө дэлхий даяар  Химийн зэсвэг хориглох байгууллагад Нобелийн шагнал гардууллаа гэж мэдээлэхийг сонсоод нулимс цэлэлзээд л  ирсэн. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн Орос, Америкийн дайчидтай мөр зэрэгцэн НҮБ-д ажиллаж  байгаагаараа  бахархсан. Нобелийн шагналыг, Дэлхий дээрх химийн зэвсгийн 80 хувийг  устгаж, түүн дотроо химийн  зэвсэгтэй гэгдэх  Сири, Ирак, Ливи улсыг гишүүнээр  элсүүлж химийг зэсгийг нь устгасаныг үнэлж өгсөн” гэлээ.

Анх 1997 онд НҮБ рүү генерал Хүрлээ, дараа нь хурандаа Нармандах нар эх орноо төлөөлөн шинжээчээр явсан байдаг.  Харин гурав дахь хүн нь  Д.Эрдэнэцогт хурандаа. Ах нарынхаа араас явж ажиллах хүсэл тэмүүлэл түүнд төрсөн гэдэг. Англи хэлний мэдлэг гүнзгий түвшнийх байх ёстой гэсэн учраас бие даан сурчээ. Тэгээд 2005 онд дэлхийд нээлттэй зарладаг ажлын байранд өргөдлөө өгсөн байна.  Дэлхийн 200 орчим орны олон мянган хүний өрсөлдөөнд амжилт үзүүлэв. Химийн зэвсгийн инженерүүд бэлтгэдэг Орост хоёр том сургууль төгссөн нь түүнд давуу тал болсон гэдэг. Дараа нь эхний шалгуурт тэнцсэн 20 хүнийг Гаагад аваачиж шалгалт авч, 2-3 хүнийг ажилд авсан.  Д.Эрдэнэцогт хурандаа тэнцэж, ийнхүү Дэлхийн хүн болсон.  НҮБ-д ажиллах гэрээг хоёр, гурав, долоон жилээр хийдэг ч үүнээс олон жил онцгой нөхцөлд сунгадаг. Өөрөөр хэлбэл удаа дараалан амжилт байгуулсан, үнэ цэнэтэй, олон хэлтэй шинжээч гэсэн шалтгаануудын улмаас жил жилээр сунгагдан тэрээр НҮБ-д  нийтдээ 11 жил ажилласан байдаг.

Тэрээр Завхан аймгийн Ургамал сумын нутаг Хөх ам гэдэг газар малчин ард Доржпаламын долдугаар хүү болон төржээ. Найман нас хүртлээ малчин айлын хүүхдийн нэгэн адил мал маллажээ.   Бага сургуулиа төгсөөд Яруу сумын найман жилийн сургуульд сурсан. Улмаар ахлах сургуулиа онц сайн дүнтэй төгссөн  нь Москвад Тамбовын их сургуулийн химийн инженерийн ангид элсэлтийн шалгалтгүй суралцах эрхтэй болжээ.  Тэрээр  “Би  дунд сургуульд байхдаа химийн хичээлдээ их сонирхолтой байлаа. Сургуульдаа хамгийн сайн нь байсан гэхэд ч болохоор байсан. Энэ чиглэлээрээ  инженер больё гэж боддог байлаа. Тэгтэл цэргийн химийн инженерийн ангийн. хуваарь авч таарсан. Тухайн үед их сургуульд, тэр тусмаа гадаадад, тэгээд цэргийн их сургуулийн хуваарь авна гэдэг чинь их боломж байлаа шүү дээ. Хэр баргийн хүн аваад байдаггүй л байсан” гэв.   Тэрээр 1980 оноос Зэвсэгт хүчинд байлдагч, салаа болон ротын захирагч, албаны дарга, штабын дарга, БХИС-д ЭША, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулсан билээ.

Түүнчлэн хурандаа Д.Эрдэнэцогт  сүүлийн жилүүдэд гүйлтийн спортоор хичээллэж байна.  Тэрээр “Би өөртөө маш өндөр шаардлага тавьдаг.  Зарчимч хүн. Өдөр бүр 10 км гүйж, 60 км дугуйгаар явдаг. Өглөө зургаан цагт ажилдаа явж, томилолтоор явсан тохиолдолд өдөрт 13 цаг ажиллаж байна. Ер нь бол сүүлийн 10-аад жил амарч үзээгүй. Марафон гүйлтийн тэмцээнд оролцоод мөнгөн медаль авсандаа маш их баяртай байгаа.  Мөн анхны үндэсний болон олон улсын тэмцээнд гүйсэн. Ер нь шинжээч нарт бие бялдрын маш өндөр шаардлага тавьдаг. Өглөө бүр бэлтгэлтэй байдаг учраас оролцоход илүү дөхөм байлаа. Тийм ч болохоор өөрийнхөө насны зайд амжилттай гүйсэн” гэлээ.

Монгол хүн авьяас билиг, ур чадвар, эрдэм ухаанаараа дэлхийн тавцанд улсынхаа нэрийг мандуулж, Азийн жижигхэн Монгол ямар том болохыг мэдрүүлж буй билээ. Сүүлийн үед дэлхий дахин манай улсыг газрын хэвлий дэх үүцээр нь, энхийг сахиулагчдаар нь мэддэг болсон. Даян дэлхийн энх тайвны төлөө зүтгэж буй эгэл жирийн монгол цэргийн алба хаагчдыг олон улс үнэлж буй. Харин тэдний дундаас нэр хүндтэй Нобелийн шагналтан төрөхийн чинээ санаагүй биз. Дэлхийн халуун цэг болсон улсуудад Химийн зэвсгийг хориглох байгууллагын томилолтоор ажиллаж буй цэргийн шинжлэх ухааны доктор, хурандаа, Нобелийн шагналт Доржпаламын Эрдэнэцогтоор бахархахгүй байхын аргагүй. Дэлхийн нэр хүндтэй шагнал хүртсэн энэ багт монгол хүн багтсан нь хөх толбот монголчуудын үнэлэмж дэлхийд өндөрт байгаагийн илэрхийлэл гэлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.22  БААСАН № 101 (6326)

Дэлхий27 минут өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий28 минут өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм1 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий4 цаг өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Боловсрол4 цаг өмнө

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Дэлхий4 цаг өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Энтертайнмент4 цаг өмнө

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийгэм5 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэрт 26562.9 га талбай ӨРТЖЭЭ

Энтертайнмент5 цаг өмнө

2024 оны энэ өдөр Монголын хоёр уулчин Эверестийг үүрд эзэгнэн үлдэв

Нийгэм5 цаг өмнө

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

Энтертайнмент5 цаг өмнө

Олимпын аварга Кайл Снайдер биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ

Энтертайнмент5 цаг өмнө

Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул нарт “Дэлхийн цом”-ын эрх авах найдлага байна

Нийгэм5 цаг өмнө

С.Батчулуун эмч зайлшгүй гадна эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэв

CGTN мэдээ8 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийн талаар танилцуулав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ээжийн хайр