Бидэнтэй нэгд

Улс төр

У.Хүрэлсүхийн санал болгосон баг

Нийтэлсэн

МАН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад “цонхоо цэлийтэл нээжээ” гэж дүгнэж болох юм. Хуучин кадруудаа шинэчлэн, залуу үеэ дэмжих, олон нийтийн хүлээлтэд нийцсэн сонголтыг санал болгох, эмэгтэйчүүдийн дуу хоолойг чухалчлах тухайд У.Хүрэлсүх яалт ч үгүй дэвшил гаргажээ. Энэ тухайд статистик харвал 76 нэр дэвшигчийн 42 нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа бол 29 хүнийг анх удаа УИХ-д нэр дэвшүүлжээ. Харин 16 буюу 21.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд 78.9 хувь нь эрэгтэй, 21.1 хувь нь эмэгтэй, 60 орчим хувийг залуучууд эзэлж байна. Харин ажил мэргэжлийн хувьд 38.2 хувь нь эрх зүйч хуульч, 30.3 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 17.1 хувь нь инженер, 6.6 хувь нь багш, 6.6 хувь нь бусад, 1.3 хувь нь эмч мэргэжилтэй хүмүүсээс бүрджээ.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч. Тиймээс МАН эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй гээд салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэж байгаа аж. Байлдагчаас генерал, асрагчаас Гавьяат эмч, Харвард, Йеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдийг ард түмний төлөөлөл болгон илгээсэн нь энэ.

Судалгааны дүн шинжилгээ, нийгэм, олны хүсэлтийг онцгойлон авч үзсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүх “Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэсэн амлалтдаа хүрсэн төдийгүй шинэ цаг үе, шинэ сорилт нөхцөлийг харгалзан үзсэнийг харж болохоор байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх “Бүх зүйлийг хуулийн дагуу хийнэ” гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдийг тодруулахдаа ч энэ байр суурьтаа бат зогсож, хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа болон болж бүтэхгүйтэй нэр холбогдсон цөөнгүй хүнийг намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн юм. Тухайн хүмүүс ч намынхаа удирдлагын шийдвэртэй санал нэгдсэн. Энэ бол улс төрийн намд байх том соёлын нэг буюу МАН нэг гарт зангидагдаж, зарчим, үнэт зүйлийнхээ төлөө нэг зүгт харж чаддагийг харуулсан явдал байлаа. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд төдийгүй үүнээс ч олон жил төр түшилцсэн УИХ-ын 20 гишүүн энэ удаагийн сонгуульд өнжихөөр болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нарыг нэр дэвшүүлээгүй.

Ийнхүү 20 гишүүнийг энэ удаагийн сонгуульд өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд бүрдүүлэх орон зай гаргаснаас гадна олон нийтийн дунд явуулсан рейтингийн судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр байв. Тэгвэл МАН-ын шинэ дүр төрх, имижийг хэн бүрдүүлэх вэ. Салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой шинэ залуу үеийг оруулж ирэх бодлогын хүрээнд өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлжээ.
Энэ хүлээлтэд нийцсэн хүмүүсийн төлөөллөөс танилцуулбал Гавьяат эмч Ж.Чинбүрэн. Түүний нэрийн өмнө “хавдрын” гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тэргүүлэх зэргийн өвчлөл болсон хавдартай тэмцэх шаардлага улс орны өмнө зүй ёсоор тулгараад байгаа билээ. Тийм ч учраас хавдрын өвчлөлийн уг гарвал ба эмчилгээ, оношилгоо, шаардлагатай дэмжлэг зэргийн тухайд Ж.Чинбүрэн эмчээс өөр биеэр үзсэн мэт сэтгэл гарган ажиллах хүн үгүй гэхэд болно.

Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг болсон талаар эдийн засагчид төдийгүй улстөрчид ч ам уралдан ярьдаг. Энэ нь мэдээж амьдралаас урган гарсан дүгнэлт бөгөөд энэ салбарт дэлхийн хөгжлийг дагаж өөрчлөгдөх, хүндээ чиглэсэн бодлого явуулах шаардлага аль хэдийнэ бий болсон. Тэр дундаа зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр хэмжээнд байдаг манай улсад энэ тухайд реформ хийж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Тийм ч учраас энэ чиглэлээр төрд хүчтэй дуу хоолой болж чадахуйц өндөр боловсролтой, практик туршлагатай хүнээр МАН “шарк” Г.Амартүвшинг нэрлэлээ.

Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон. Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны мэргэжилтнийг төрд ажиллуулахын тулд залуу судлаач Г.Дамдиннямыг МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшүүлэхээр илгээлээ. Цаашилбал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нарын өндөр боловсрол, арвин туршлагатай залуусаар намаа төлөөлүүлэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “Улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт бий. Бий гэсний учир нь өнгөрсөн хугацаанд энэ заалт цаасан дээр бичигдсэн хэдий ч “амьгүй” байсаар өдийг хүрсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд харьцангуй бага. Тэр дундаа улс төрийн намууд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх, төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэх боломжийг төдийлөн олгодоггүй байв. Ийм хуучинсаг байдалд Ардын нам шинэчлэл хийхийг эрмэлзэж ирсний илрэл нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтээс шууд харагддаг. Өөрөөр хэлбэл, тус сонгуульд МАН 16 эмэгтэйг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дээрх квотоо хадгалж үлджээ.

Энэ бол Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг мөрдөж, бусад намд үлгэрлэсэн жишээ юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон. Нөгөө талаас дэлхийн чиг хандлагыг дагасан нь бас нэгэн дэвшил байлаа.

Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан төдийгүй бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүмүүжил зэрэг тэр бүр олны анхааралд өртдөггүй ч өрх гэр, иргэн бүрийн өмнө тулгамдсан деталь асуудалд ч төрийн бодлого, шийдвэр дутагдаж байдаг. Гэрийн хэрэг төрийнх гэдгийн адилаар энэ бүхэнд анхаарал хандуулах эзэд нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлж буй нь олон нийтийн дундах судалгааны дүнг харгалзан үзсэн төдийгүй хийсэн ажлынх нь үр дүнтэй шууд холбоотой ажээ.

“Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ийм байж гэмээнэ парламентаас зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно” гэсэн У.Хүрэлсүхийн амлалт бодит болж, МАН жанжин шугамаа алдалгүйгээр, нэр дэвшигчдээ тодруулсан. Гагцхүү МАН-ын дэвшүүлсэн бодлого хэрэгжиж, эхлүүлсэн ажил үргэлжлэх эсэх нь иргэд сонгогчдын гарт шилжлээ.

М.Өнөржаргал

Нийгэм22 цаг өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм22 цаг өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг22 цаг өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент22 цаг өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр22 цаг өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм22 цаг өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр22 цаг өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр22 цаг өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ6 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр6 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн