Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Энэ өдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов төржээ

Нийтэлсэн

Энэ өдөр Монгол улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга 1974, 1975 олимпийн мөнгөн медальт 1976, Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1949 оны 5 сарын 25-нд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд төржээ. Ойдов 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд дасгалжуулагч болох хүртлээ улс, тив, дэлхийн олон тэмцээнд 62, 68 кг жинд хүч үзэн барилддаг байжээ. Ойдов 1980-1992 онд  МУБИС  багш, 1993 онд Энэтхэг улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-1996 онд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, 1997-2002 онд НИК спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос
Биеийн тамирын дээд сургуульд багшаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1738.05.25. Пеннсильвани, Мерилэнд тунхаг гаргаснаас Коножокуларын дайн эцэслэв. Улмаар Пеннсильвани, Мерилэндийн хилийн зурвасыг эцсийн байдлаар батлан, сөрөгсдийг шоронд хорьжээ.

1915.05.25. Гурван улсын Хиагтын гэрээнд “Их дундад Иргэн улсын Их Жунтан, Их Орос улсын эзэн Император, Гадаад Монголын Богд Жавзундамба хутагт нар нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.

1940.05.25. Дэлхийн хоёрдугаар дайн Германы Панзерын хоёрдугаар дивиз Болонь-сур-Мерт хяналтаа тогтоов. Франц, Британийн хамтарсан цэргийн хүч Нацистын Германд бууж өгчээ.

1997.05.25. Африкийн Сьерра Леон улсад төрийн эргэлт болж Ерөнхийлөгч Ахмад Тежан Каббаг суудлаас нь түлхэн унагав. Түүний оронд төрийн эрхийг хошууч Жонни Пол Корома атгахаар болжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ7 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол1 долоо хоног өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр1 долоо хоног өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм1 долоо хоног өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр1 долоо хоног өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна