Улс төр
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг мэдэхгүй байна, бид бүх боломжоо дайчлан ажиллаж байна

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн. Өргөтсөн хуралдаан хоёр хэсгээс бүрдэж буй бөгөөд эхний хэсгийг олон нийтэд нээлттэй хийж байна. Эхний хуралдааны үеэр коронавируст ххалдварын цар тахлын нөхцөл байдал, УОК-оос хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал болоод цар тахлын үед эдийн засгийг сэргээх хариу арга хэмжээний тухай танилцуулсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгч байна. Тэрбээр
1-рт цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийг иргэдэд танилцуулах, сурталчилах үүргийг УОК-т өгч байна.
2-рт эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгож байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах шаардлагатай байна. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд бэлэн байдлыг хангах. Эмч, мэргэжилтнүүдэд мөнгөн хангамж өгөх асуудлыг судалж танилцуулах үүрэг өглөө.
3-рт эрсдлийн үнэлгээг улс даяар хийх хэрэгтэй байна. Найман удаагийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарсан.
4-рт халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүсвэл хувийн хэвшил болон төрийн байгууллагууд хамтран ажиллах нь хэр чухал болохыг дадлага сургуулилалтаар ойлгосон тул цаашид аймаг, сумдад энэ сургалтыг зохион байгуулах нь зүйтэй.
